Улаанбаатар зочид буудал, Хаан Танхимд
09:00 цагт "Монгол Улсын үндэсний атлас” -ын нээлт болно. Энэ үеэр орчин цагийн газарзүйн шинжлэх ухаан үүссэний 98 жил, Газарзүй-Цэвдэг судлалын хүрээлэн байгуулагдсаны 60 жил, Геоэкологийн хүрээлэн байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээний нээлт болно.
09:00 цагт Монгол улсад эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд "Эрчим хүчний шилжилт ба тогтвортой хөгжил" эрдэм шинжилгээний бага хурал цахимаар болно.
Кемпински зочид буудлын хоёр давхрын хурлын танхимд
09:00 цагт "Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг хайх нь" Олон улсын эрдэм шинжилгээний тавдугаар хурал зохион байгуулна. Тус эрдэм шинжилгээний хуралд Монгол, Япон, БНСУ, Бүгд Найрамдах Молдова, Тайвань, Гүрж, ОХУ зэрэг орны эрдэмтэн судлаач, эмч, мэргэжилтэн, шийдвэр гаргагчид зэрэг 200 гаруй зочид төлөөлөгчид цахимаар холбогдон оролцоно.
МҮХАҮТ-ын 503 тоотод
10:00 цагт "Монгол-Вьетнамын Бизнес уулзалт" болно.
Хангарди ордны 14 давхарт
10:30 цагт “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээний зохион байгуулалтын талаар хэвлэлийн хурал хийнэ.
Тусгаар тогтнолын ордонд
10:00-17:30 цагт “Оролцъё, Төлөөлье” жендэрийн эрх тэгш байдал удирдах ажилтны хэлэлцүүлэг болно. Уг хэлэлцүүлэгт Ерөнхийн сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын болон Жендэрийн Үндэсний хорооны дарга Д.Амарбаясгалан, ЗГХЭГ-ын дарга, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга - Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нар оролцоно.
Сүхбаатарын талбайд
11:00 цагаас С.Эрдэнэ АН-ын залуучуудын холбоог 200 сая төгрөгөөр худалдах гэж байгаатай холбогдуулан мэдэгдэл хийж, Шонхор тауэрт очиж С.Эрдэнэд шаардлага хүргүүлнэ.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хурлын зааланд
12:00 цагт Үүдэл эс буюу чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг Монголд анх удаа хийсэн эмч, сувилагч нар хагалгааны талаар болон өвчтөний биеийн байдлын талаар мэдээлэл өгнө.
МУИС-ийн Номын сангийн 302 тоотод
14:00 цагт МУИС-ийн ОУХНУС-аас зохион байгуулдаг UB IMPULSE арга хэмжээ “Чанартай өсөлт” сэдвээр зохион байгуулагдах бөгөөд МУИС-ийн Хүндэт Доктор Stefan Hanselmann илтгэл хэлэлцүүлнэ. Түүнчлэн сэдвийн хүрээнд экспертүүдийн ярилцлага, хэлэлцүүлэг явагдана.
UB Grand зочид буудал, 17 давхарт
14:00 цагт Геронтологийн үндэсний төв Эрүүл мэндийн яамтай хамтран “Номхон далайн баруун бүсийн эрүүл насжилтын арван жилийн төлөвлөгөө”-г танилцуулах болон настанд ээлтэй нийгмийг бий болгоход салбар дундын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!