Малайзад амиа алдсан Монгол Улсын иргэн Э-ийн шарилыг авчрахаар ар гэрийнхэн нь өнгөрсөн долоо хоногт Малайзыг зорьсон юм.
Талийгаачийн шарилыг онгоцоор тээвэрлэх боломжгүй байсан тул тухайн улсад үйл ажиллагаа явуулдаг буяны байгууллагын тусламжтайгаар чандарлаж, ар гэрийнхэн нь Монголдоо иржээ.
Тэд уг хэрэгт мөрддөг явуулж байгаа Малайз улсын цагдаагийнхантай уулзаж, хэрэг болсон газар очсон байна.
Малайзын цагдаагийн байгууллагаас “Хэргийг дөнгөж шалгаж байгаа учир ямар шалтгаанаар амиа алдсаныг одоо хэлэхэд эрт байна” гэжээ.
Талийгаачийн ар гэрийнхэнтэй хамт Монгол Улсаас томилогдсон ажлын хэлстийнхэн явсан бөгөөд хэргийг шударгаар шийдвэрлэхийг хүссэн
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!