Манай улсын иргэн 25 настай Э гэгч эмэгтэй Малайз улсад харамсалтайгаар амиа алдсан билээ.
Хэдийгээр Малайзын талаас талийгаачийг амиа хорлосон гэж мэдэгдсэн ч ар гэрийнхэн нь хүлээн зөвшөөрөхгүйгээр барахгүй хар тамхи, хүний наймааны золиос болсон хэмээн үзэж байгаа.
Тиймээс талийгаач Э-гийн шарилыг эх оронд нь авч ирэхээр талийгаачийн ар гэрийнхэн болон Хууль зүйн яамнаас томилогдсон мэргэжилтнүүд өчигдөр тус улсыг зорьсон.
Тэгвэл эл хэрэгт холбоотой байж болзошгүй гэх Монголд байгаа 2-3 хүнийг шалгаж, заримаас нь байцаалт авч эхэлсэн талаар эх сурвалж өгүүлэв.
Учир нь бүсгүй амиа алдахаасаа өмнө гэрийнхэн рүүгээ холбогдож хүний наймааны золиос болж буй тухайгаа хэлж, мессеж бичсэн байдаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!