Амиа алдсан хохирогчийн гэрийнхэн Малайз руу явлаа
Малайз улсад амиа алдсан Монгол Улсын иргэн 25 настай, эмэгтэй Э-гийн шарилыг эх оронд нь авчрахаар талийгаачийн ар гэрийнхэн болон Хууль зүйн яамнаас томилогдсон мэргэжилтэн өнөөдөр өглөө тус улсыг зорьсон байна.
Тэдэнд шаардагдах зардлыг Хууль зүйн яам болон Гадаад харилцааны яамнаас гаргажээ.
Хэргийг тодруулбал, хохирогч Э нь өнгөрсөн арваннэгдүгээр сард амиа алдсан юм. Хэдийгээр тус улсын цагдаагийнхан амиа хорлосон байж магадгүй гэж дүгнээд байгаа ч хохирогчийн гэрийнхэндээ явуулсан мэдээллээс үзэхэд бусдад худалдагдаж, бусдын гарт амиа алдсан байж магадгүй юм байна.
Иймд хохирогчийн ар гэрийнхэн ХЭҮК-т хандаад байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
