Памирын нурууны Ленин (7,134м) оргилд авиралт хийж яваад хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан уулчин залууг аврах ажиллагаа амжилттай болж, тэд эсэн мэнд машин хүрэх газарт ирсэн болохыг Уулчдын үндэсний холбооноос мэдээллээ.
Тус холбооноос "Одоо Оше хот руу очиж, эмнэлэгт үзлэг хийлгээд эмчийн шийдвэрээр нутаг буцах эсэх асуудлыг шийдэхээр байна. Уулчныг авран буулгах ажлыг чих тавин, санаа зовнин хүлээж, хандив илгээсэн бүх хүмүүстээ чинь сэтгэлийн талархал илэрхийлье. Бид эвтэй байхдаа хүчтэй гэдгээ харууллаа" гэв.
Холбооны Аврах ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгч С.Ганхүүгээр ахлуулсан аврах баг орон нутгийн уулчид, туслах ажилчин багтсан баг аврах ажиллагааг явуулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!