ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн ерөнхий захирлаар С.Өнөрсайханыг томилжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн ерөнхий захирлаар тус төвийн Эрдэмтэн нарийн бичгийн даргаар 2018 оноос тасралтгүй ажилласан, эрдэмтэн судлаач, доктор, профессор С.Өнөрсайханыг томилжээ.

С.Өнөрсайхан нь тус төвд 27 жил тасралтгүй ажилласан бөгөөд Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Хор судлалын албаны дарга, Орчны эрүүл мэнд, Хор судлалын албаны дарга, 2018 оноос Эрдэмтэн нарийн бичгийн даргын албыг хашиж, эрдэм судалгааны чиглэлээр 30 гаруй шинжлэх ухаан технологийн төсөл, суурь судалгааны томоохон төслүүдийг санаачлан хэрэгжүүлсэн, судалгаа шинжилгээний ажлын арга зүйг эзэмшсэн эрдэмтэн юм. Тэрбээр 2005 онд БНХАУ-ын Уханы Их сургуульд “Өндөр молекулт полимер нэгдлийн хавдрын эсрэг идэвх”-ийн судалгаагаар докторын зэрэг хамгаалсан байна.

Судалгааны ажлынхаа үр дүнгээр 380 гаруй туурвиж, олон улсын болон үндэсний түвшний нэр хүнд бүхий сэтгүүлд хэвлүүлэн, үр дүнг нь анагаах ухааны салбарт нэвтрүүлсэн туршлагатай.

Эрүүл ахуйн тухай хууль, “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалт үндэсний IV судалгаа”-ны Ерөнхий зохицуулагч, “Хүний хөхөнцөр вирусийн вакцины үр дүнгийн үнэлгээ” төслийн Зөвлөх, “НЭМ-ийн ноцтой байдлын үеийн менежмент”, ДЭМБ-ын олон улсын төслийн Зөвлөх зэрэг НЭМ-ийн 20 гаруй томоохон судалгааг удирдаж, амжилттай зохион байгуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Баатар [202.179.8.4] 2022/9/6
Мэргэжлийн хүн томилжээ. Баяр хүргэж, амжилт хүсье!
1 | 0 Хариулах
sain bn [137.184.73.70] 2022/9/6
nudee olson mundag tomilgoo bolj ee, Tor nudtei shuu
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.36] 2022/9/6
Сэжиг сэжиг тэтгэвэрт нь гаргаачээ
3 | 0 Хариулах
Зочин [203.98.77.101] 2022/9/6
ЗӨВ Л ХҮНЭЭ ТОМИЛЖЭЭ. ЭЛДЭВ "ЦҮНХ БАРИГЧ", "НАМ ДАГАЖ ДАЛДАГАНАГЧ", "СЭЛЭМ ЭРГҮҮЛЭГЧ" БИШ, ЭРДЭМ МЭДЛЭГТЭЙ ХҮНЭЭ ТОМИЛЖЭЭ. АМЖИЛТ ХҮСЬЕ.
1 | 0 Хариулах