Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Гадаад харилцааны яамнаас хоёр асуудал хэлэлцүүлсэн. Нэгдүгээрт, ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганд оролцох тухай юм.
Энэ удаагийн чуулган нь шийдвэрлэх мөч, харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчрахуйц шийдлүүд сэдвийн хүрээнд есдүгээр сарын 20-26-нд болно" гэлээ.
Тус чуулганы ерөнхий санал шүүмжлэлд 101 улсын төрийн тэргүүн, 59 улсын Засгийн газрын тэргүүн, гурван улсын Шадар сайд, 28 улс сайдын түвшинд оролцох төлөвтэй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Нью Йорк хотноо ажиллаж, есдүгээр сарын 21-нд 77 дугаар чуулганы ерөнхий санал, шүүмжлэлд оролцох аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!