Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотноо орон сууцны барилгын цөөнгүй төсөл хэрэгжиж, хүн амын төвлөрөл улам бүр нэмэгдсээр байна. Үүнтэй зэрэгцэн хотын дэд бүтэц, нийтийн эзэмшлийн талбай, хүүхдийн тоглоомын талбайн хомсдол хотод маань нийгмийн олон асуудлыг үүсгэх болсон. Өөрөөр хэлбэл аливаа орон сууцны хороолол, хотхоныг дагаад хамт байгуулагдах ёстой олон зүйл орхигдсоны нэг нь сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж юм. Харин өнөөдөр буюу хичээлийн шинэ жилийн баярт өдрөөр хотын сургууль, цэцэрлэгийн тулгамдсан нөхцөл байдлын эсрэг хувийн хэвшлийн компани анх удаа том алхам хийж шинэ жишгийг тогтоолоо.
Хотын шинэ суурьшлын бүсэд байрлаж буй "Шинэ Яармаг" цогцолбор хороолол нь оршин суугчдын санал хүсэлт, ая тухыг харгалзахын зэрэгцээ нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн компанийн эзэмшлийн газар, дэд бүтцээ нийслэлд үнэгүй өгөхөөр болжээ. Ингэснээр шинэ суурьшлын бүс дэх эрүүл тэгш хөрсөнд Улсын цэцэрлэг сүндэрлэх суурь нөхцөл бий болж байгаагаараа онцлогтой юм.
Өмнө нь хувийн хэвшлийн компани улсын цэцэрлэг, сургуульд зориулан газар болон дэд бүтцээ үнэгүй өгч байсан тохиолдол байгаагүй бөгөөд "Шинэ Яармаг" цогцолбор хорооллын хувьд өөрийн компанийн эзэмшил газартаа хамгийн чанартай дэд бүтцийг өөрийн хөрөнгөөрөө байгуулж байжээ. Ийнхүү тэдний санаачилгаар шинэ суурьшлын бүсэд орчин үеийн шийдэл бүхий Улсын цэцэрлэг баригдах баярт түүхэн үйл явдал тохиож байна. Хувийн хэвшлийн байгууллага тэр дундаа барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй компаниуд сургууль, цэцэрлэгийн асуудалд хэрхэн хувь нэмрээ оруулж, хамтарч болохыг үлгэрлэн харуулсан "Шинэ Яармаг" цогцолбор хороолол төслийн хамт олонд гүн талархал илэрхийлье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!