• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

“Малчид интернэтгүй орчинд ч и-баримт үүсгэх боломж нь бүрдсэн”

Б.Жаргалмаа, IKON.MN
2022 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Малчид и-баримт өгдөггүйгээс болоод аж ахуйн нэгжүүд тухайлбал, махны худалдан авалтаа зардалдаа суулгаж чадахгүй байх асуудал тулгардаг байсан. Тэгвэл малчид мах, ноос ноолуур гээд борлуулж байгаа бүтээгдэхүүндээ и-баримт үүсгэж өгөх боломж бүрэн бүрдсэнийг Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабал и-баримтын урамшууллын талаар мэдээлэл өгөх үедээ тайлбарласан юм. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 3-т Хуулиар ногдуулсан албан татвар төлөх үүрэгтэй тухай заасан байдаг бөгөөд Татварын хуулиар нарийвчилж заасан. ХХОАТ дээр иргэн болгон жилийнхээ санхүүгийн тайлан, татварын тайланг татварын албанд тушаана гэсэн хуультай. Малчид ч ялгаагүй тайлангаа өгч, мэдүүлж байх үүрэгтэйг тэрбээр хэллээ. 

Малчдын татварын хамрагдалтыг НӨАТ-ын баримтын системтэйгээ онлайн болон интернэтгүй орчинд ажиллах горимыг и-баримт аппликэйшн дээр суулгаж өгсөн байна. Иймд сумын төвөөс хол байсан ч малчин айлаас мал худалдаж авбал и-баримт үүсгүүлэх боломжтой болжээ. Малчин болгоныг QR кодтой болгосон ба өөрөө и-баримтаа үүсгэж, түүнийг нь худалдан авагч тал уншуулах юм байна. Малчин дараа нь сумын төв орох, хот явах зэргээр интернэтэд холбогдоход тухайн үүсгэсэн баримт автоматаар үүсэж, татварын системд мэдээлэл нь ирдэг байдлаар шийджээ. 

УИХ-ын тогтоолтой холбоотойгоор ноос ноолуур, сүү, тариалан эрхлэгчид урамшуулал авахаар болсон. Урамшуулал авахын тулд борлуулсан бүтээгдэхүүн нь и-баримтын бүртгэлээр баталгаажих тул үүнтэй холбоотой хөгжүүлэлтийг татварын систем дээр хийсэн байна. “Монгол Улсад тариалан эрхэлж байгаа 15,000 иргэн, аж ахуйн нэгж хэдий хэмжээний ногоо тарьж, борлуулсан нь и-баримт систем дээр баталгаажиж байж урамшууллаа авах юм. Иймд и-баримт өгөхгүй байна гэсэн асуудал гарахгүй” гэдгийг Б.Заяабал хэлэв. 

Өнөөдрийн байдлаар татварын албанд бүртгэлтэй 2.5 сая иргэн байгаа бөгөөд татварт хамрагдалт 15 хувьтай байна. Хоёр жилийн өмнө татварын тайлангаа ирүүлдэг 70 орчим мянга байсан бол тайлан мэдүүлэх ажиллагааг хялбаршуулснаар өдгөө 320 орчим мянга болж нэмэгджээ. 

Нийт 49,045 аж ахуйн нэгж, 4,485 иргэн НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байна. Эдгээр нь жилийн 50 сая төгрөгөөс дээш орлоготой бөгөөд НӨАТ төлөгчөөс бараа, үйлчилгээ худалдан авснаар иргэд НӨАТ-ын буцаан олголтын 2%-аа буцаан авдаг. Харин НӨАТ биш аж ахуйн нэгжээс авсан худалдан авалтад татвар ногдохгүй, буцаан олголт авахгүй бөгөөд есдүгээр сараас эхлэн зөвхөн сугалаанд оролцох эрх бүхий и-баримт л авах юм. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.119.40] 2022/9/1
Нэт банкны апп
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.32] 2022/9/1
Ард түмний олонх нь НӨАТ-ын сугалааг эсэргүүцэж, НӨАТ-аас 10 хувийн урамшуулал авахыг хүсэж байна.
3 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/9/2
10-гаа 1% болгоод шулахаа багасгамаар байгаа юм.
1 | 0 Хариулах