Орчин үед хувь хүн мэдлэгээ дээшлүүлэх, ур чадвараа тэлэх олон боломж, гарцууд нээлттэй болсон. Цар тахалтай холбоотойгоор бүхий л салбарууд дижитал шилжилт хийснээр эдгээр боломжууд илүү ойр бөгөөд хялбар болсон. Бид энэ удаагийн нийтлэлээр Ганзориг Бизнес Сургуулийн багш Ж.Батчимэгтэй төслийн удирдлагын талаар болон тус сургуулийн онцлогийн талаар ярилцлаа.
Тэрбээр Төслийн удирдлагын PMI-PMP, PMI-ACP зэргүүдтэй бөгөөд энэ чиглэлээр 16 жил ажилласан арвин туршлагатай нэгэн юм. Ингээд түүний ажлын туршлага болон Ганзориг Бизнес Сургуулийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцъя.
Багш Ө.Ганзориг өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй, бизнест амжилт олох мөрөөдөлтэй, карьераа дэвшүүлэх зорилготой залуучуудад боломж олгох үүднээс энэхүү сургуулийг байгуулсан байна.
- Сайн байна уу? Юун түрүүнд та төслийн удирдлагын чиглэлийг хэрхэн сонгосон түүхээсээ хуваалцаач?
- Уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Ажлын гараагаа гадаадын хөрөнгө оруулалттай банкнуудын төслийг хэрэгжүүлдэг компанид эхэлж байсан. Ингээд 2006 оноос хойш өдийг хүртэл төслийн менежментээр ажиллаж байна. Тухайн үед төслийн менежментийн стандартыг Монголд нутагшуулсан анхны компаниудын нэг байсан тул удирдлагаасаа үүрэг даалгавар авсны дагуу энэ чиглэлээр суралцаж, хийж эхэлсэн түүхтэй.
Мэдээж шинэ зүйл сурч байсан болохоор бүх зүйлийг онолын түвшинд хүлээн авч, хэрэгжүүлэх гэж оролддог байсан. Гэвч өөрийн туршлага дээр үндэслэн одоо харахад төслийн менежмент гэдэг нь онол болон туршлага хосолсон цогц мэдлэг юм. Онолоос компанид тохиромжтой арга барилыг сонгон хэрэгжүүлнэ гэдэг нь өөрөө маш чухал.
- Төсөл болон төслийн удирдлага гэдгийг та энгийн үгээр тайлбарлаач?
- Төсөл гэдэг энгийнээр бол бидний амьдрал. Хувийн амьдрал болон ажил зэргийг бид төслөөр л хийдэг. Төсөл гэдэг нь эхлэл болон төгсгөлтэй, тодорхой хугацаанд, тодорхой нөөцийг ашиглан ямар нэгэн зүйл хийхийг хэлж байгаа юм. Зарим нь төсөл гэж нэрлэдэггүй л болохоос биш бүгд л төсөл хэрэгжүүлдэг гэсэн үг. Харин төслийн удирдлага гэдэг нь тухайн зүйлийн амжилттай хэрэгжилтийг хангахын тулд ямар арга барил баримтлахыг сонгож, аль нь илүү тохиромжтой байхыг сонгох явдал юм. Хувь хүн өөрөө би юундаа сайн, юун дээрээ дутагдалтай гэдгээ мэдээд, анхаараад авчихвал хувийн амьдрал болоод ажил дээр ч сайн хөгжих боломж үүснэ.
- Таны хувьд Ганзориг Бизнес Сургуульд ямар хичээл заадаг вэ? Таны хичээлийн онцлог юу вэ?
- Миний хувьд төслийн удирдлагын онолыг өөрийн туршлагатай хослуулан хичээлээ зааж байна. Мэдээж төслийн удирдлагын онолын мэдлэгийг бид цахим орчинд хаанаас ч сурах боломжтой. Гэвч эргээд хэрэгжүүлэлт тал дээр туршлага дутмаг байх тохиолдол бий. Энэ асуудлыг шийдвэрлэх үндсэн дээр онол, туршлага хосолсон цогц мэдлэгийг суралцагч нартаа өгөхийг эрмэлздэг.
Сургалтын бүтцийн хувьд танхим болон онлайн хосолсон 1 сарын хугацаатай курс бөгөөд суралцагсад маань ажлаа хийнгээ суралцах боломжийг бүхэн бүрдүүлсэн. Мөн ганцаарчилсан зөвлөгөө, шууд ажилдаа ашиглах боломжтой ТҮҮЛ өгөөд явдаг.
- Ганзориг Бизнес Сургуулийн давуу тал юу вэ? Төгсөгч нарт ямар давуу тал бий болох вэ?
- Дээр дурдсанчлан дан ганц онолын мэдлэг гэхээсээ илүүтэйгээр туршлага дээр суурилсан цогц мэдлэгийг олгодог гэдгээрээ давуу талтай. Үүний зэрэгцээ төгсөгч нар эзэмшсэн мэдлэгээ шууд ажил дээрээ хэрэгжүүлэх боломжтой ба хэрэгжүүлэх арга техник, санал зөвлөмж зэргийг нэг дор авна. Түүнчлэн байгууллагаа төлөөлөн сургалтад хамрагдаж буй хүмүүстээ зориулан байгууллагад зориулсан танилцуулгыг хийдэг. Өөрөөр хэлбэл төгсөгч нарынхаа сурч мэдсэн зүйлийн хэрэгжилтийг хангахад бүхий л талаараа тусалж дэмждэг. Энэ нь Ганзориг Бизнес Сургуулийн бас нэгэн том давуу тал юм.
- Орчин үед байгууллагууд ажайл менежментийн аргаар ажиллах нь элбэг болжээ. Та уламжлалт болон ажайл менежментийн аргуудын ялгаа болон тэдгээрийг хэрхэн ашиглахад тохиромжтой талаар товч танилцуулж өгөөч.
- Одоо хүмүүс хэт өрөөсгөл ойлголттой байгаад байгаа. Ажайл гэдэг маань өөрөө хурдан хөрвөх чадвартай, түргэн, хурдан гэсэн үг. Харин үүнийг сүүлийн үеийн, хамгийн супер, шинэлэг арга технологи гэж бодоод байгаа. Гэвч уламжлалт ч бай ажайл ч бай эдгээр менежментийн аргууд нь өөрийн гэсэн давуу болон сул талтай гэдгийг ойлгох нь зүйтэй. Эдгээр аргууд нь нэг нэгийгээ нөхдөг ба хэзээ, юуг нь ашиглах вэ гэдэг нь чухал.
Ажайлын нэг онцлог юу байдаг вэ гэхээр тухайн хүн, төслийн бага, компанийн соёл маань өөрөө ажайл бол ажайл төслүүдийг асуудалгүй хэрэгжүүлдэг. Одоо дан ялангуяа өрсөлдөөн ширүүсэж байгаа энэ үед зарим компаниудын, жишээ нь IT-ийн салбар ажайлаар ажиллах нь илүү давуу талтай. Гэвч хэрвээ хувь хүний ба багийн гишүүдийн сэтгэлгээ, байгууллагын соёл нь өөрөө ажайл биш бол мянган ажайл арга гаргаад хэрэгжихгүй л гэсэн үг. Тэгэхээр ажайлыг хийхэд биднээс их зүйл шаардана, гэвч нөгөөтээгүүр бас бүх компани ажайл хийх боломж байхгүй гэж ойлгож болно.
- Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.
Өөрийн бизнесээ томруулж, борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх туршигдсан аргаас заах болно.
Яг одоо элсэх: https://ganzorig.mn/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!