ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Болц гүйцээгүй түүхий самар түүж, хэрэглэхгүй байхыг сануулав

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: НМХГ

Монгол орны ой сан бүхий нутаг дэвсгэрийн 7 хувийг эзлэн ургадаг хуш модны самрыг Засгийн газрын 2015 оны 410 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан.

Хуш модны самрыг болц гүйцсэн үед буюу есдүгээр сарын 10-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны өдрийн хооронд түүхийг зөвшөөрдөг.

Зохих зөвшөөрөлгүйгээр самар түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол Эрүүгийн хууль 24.8 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага тооцно.

Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх

1.Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах заалттай.

Иймд болц гүйцээгүй түүхий самар түүж, хэрэглэхгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас санууллаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Um sain [66.181.181.245] 2022/8/28
Heremnii haraal hurvee
0 | 0 Хариулах
иргэн [66.181.160.18] 2022/8/26
болц газар газар өөр өөр байдаг, өвөрхангай сэлэнгэ нтр бол аль хэдийн болц нь гүйцээд хатах талдаа болсон байгаа хэнтий хөвсгөл зүгрүү арай болоогүй байгаа. ер хангайн хишигийг хүртэх нь юу нь болохгүй гэж, МАНингийн хулгайчууд уурхай нээж байгаа гэж хэдэн зуун мянган га ойг экскаватороор түрж тэгшилж хэдэн мянган жил урсаж байсан гол горхийг үгүй болгож байгаа биз. зүгээр унаад илжирчихдэг хэдэн боргоцойгоор иргэдээ дарамталчих юм, хоёр уут боргоцой түүсэн хүүхдийг чирчихсэн 500 мянгаар торгоно гээд уйлуулаад явж байдаг байцаагч нэртэй псдаа нар тэр голын эх дээр алт ухаж байгаа хятад МАНингууддаа наад бяраа гарга чаддаг юм бол.
2 | 1 Хариулах
Зочин [66.181.161.44] 2022/8/27
Амь амьтны хоол унд гусаад зүгээр үү? Чи ганцаараа энэ дэлхий дээр амьдарч байгаа юу?
0 | 0 Хариулах
Зочин [122.201.24.9] 2022/8/27
Манайхан хэтэрхий их шуналтай түүх юм байгалийн хишгийг хүртэж болноо учиртай хүртэх хэрэгтэй шуналын сэтгэлгээгээр биш.Тэгээд түүсэн самар нь аймар үнэтэй ганц жижиг аягатай самар 6000 ч гэх шиг гэхдээ түүсэнсамраа Хятадуудад өгөөд иргэдээболомжийн үнээр борлуулаад бусад бололцоотой нэг нь эх орондоо бүтээгдэхүүн болгон хэрэглэвэл сайхан бна.Бүх юм хэмжээтэй.Байгалийн хишиг ч гэсэн.
0 | 0 Хариулах