Засгийн газар энэ жил “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж энэ оны цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 10-ны өдрөөс цахимаар буюу "E-Mongolia" аппликэйшнээр явагдсан.
Хичээлийн шинэ жил эхлэхэд 2 хоногийн хугацаа үлдэж багачууд догдолж, эцэг эхчүүд бэлтгэлээ базааж эхлээд байгаа энэ үед цэцэрлэгийн хүүхдүүд юу юу бэлдэх ёстойг сануулъя.
"Нэг хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс бэлтгүүлэх сургалтын болон ариун цэврийн хэрэгслийн жагсаалт"-ыг БСШУС-ын сайдын тушаалаар баталсан ба хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийг энэ жагсаалтын дагуу эцэг эхчүүд бэлтгэх юм байна. Жагсаалтад орсон хичээлийн болон ариун цэврийн хэрэгслийг хүүхдийн биед сөрөг нөлөөгүй чанарын шаардлага хангасан хэрэгсэл байхыг тодорхой тусгасан аж.
Цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс нэг хичээлийн жилд бэлтгүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалт:
Нэн тэргүүний шаардлага бол бактерийг устгах түвшин өндөр байх. Үүний дараагаар савангийн орц найрлага нь хүүхдийн биед харшил төрүүлэхээргүй зөөлөн бүтэцтэй байх явдал юм. Мөн хүүхдийн арьс насанд хүрсэн хүнийхээс тав дахин нимгэн, эмзэг мэдрэмтгий байдаг тул арьсыг цочроож хуурайшуулах ёсгүй. Учир нь арьс чийгээр дутагдаж хуурайшсанаар хүүхэд элдэв төрлийн экзем, харшилтай болох эрсдэлтэй. Эдгээр шаардлага нь хүүхдийн гарын шингэн саванд тавигдах олон улсын стандарт гэж хэлж болно. Харин манай улсад энэхүү шаардлагыг хангасан хүүхдийн гарын шингэн саван үйлдвэрлэдэг цор ганц үйлдвэрлэгч бол Монос Косметик компани юм.
Монос Косметик компани 2015 онд Санитас хүүхдийн гарын шингэн саванг үйлдвэрлэсэн. Энэхүү саван нь худалдаанд гарсан цагаасаа эхлэн эцэг эхчүүдийн дунд эрэлт ихтэй байгаа брэнд юм. Учир нь монголчуудын зохион бүтээсэн саван нь бусад энэ төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад илүү зөөлөн бүтэцтэй байдаг байна.
Найрлагадаа хүүхдийн арьсанд нэн хэрэгтэй алое ханд болон витамин Е агуулсан учраас хүүхдийн эмзэг мэдрэмтгий арьсыг чийгээр үргэлж ханган, зөөлөн болгох үйлчилгээг үзүүлдэг. Мөн Санитас хүүхдийн гарын шингэн саван нь гарт наалдсан өвчин үүсгэгч элдэв төрлийн нян бактерийг 99 хувь устгадаг бөгөөд химийн гаралтай антибиотик агуулаагүй гэдгээрээ бусад бактерийн эсрэг савангаас давуу талтай юм.Тиймээс Санитас гарын шингэн саван нь монгол хүүхдийн арьсны онцлогт тохирсон, үндэсний брэнд юм.
Бяцхан үрсийн маань эрүүл өсөж бойжих эсэх нь эцэг эхчүүд бидний зөв сонголтоос хамаардаг. Харин хамгийн зөв, хамгийн найдвартай сонголт бол тусгайлан хүүхдэд зориулсан саван юм.
Мөн Санитас брэнд нь нийгмийн хариуцлагын хүрээнд Замын Цагдаагийн Газартай хамтран нэгэн хөтөлбөр эхлүүлсэн нь “Санитас-50” хөтөлбөр юм байна. Уг хөтөлбөр нь 6 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд бүтээгдэхүүний худалдан авалт бүрийн 50₮-ийг хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үйл хэрэгт зарцуулдаг ажээ. 2019 оноос хойш Хүүхдийн зам тээврийн ослыг тэглэе уриалгатайгаар улсын цэцэрлэгүүдтэй хамтран Kinder police аянаар дамжуулан энэхүү хөтөлбөр хэрэгжиж байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!