Газрын тухай хуулийн 54.3-т Тариалангийн газрыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр тухайн газарт мал, амьтан оруулах, бэлчээхийг хориглоно.
Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд мал, тэжээвэр амьтан оруулах, бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно хэмээн заасан байдаг.
Иймд тариалангийн бүс нутгийн малчид малаа үр тариа, ногооны талбайд оруулахгүй байх, хариулгатай байлгахыг зөвлөж байна.
Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд, тариалангийн талбайд мал оруулсан иргэн, байгууллагад 300,000- 5,000,000 төгрөгөөр торгохоор заасан байдаг.
Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|