Уншиж байна ...

Английн алдарт “Royal Enfield” брэнд Монголд үүд хаалгаа нээлээ

ikon.mn
2022 оны 8 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

Хамгийн эртний түүхт буюу 121 жилийн тэртээгээс тансаг зэрэглэлийн мотоциклыг тасралтгүй үйлдвэрлэсээр ирсэн Royal Enfield брэнд Монгол Улсад албан ёсны дэлгүүрээ 8 сарын 12-ны өдөр нээгээд байна. “Юугаар ч үл хязгаарлагдах эрх чөлөө”-ний илэрхийлэл болсон уг брэнд нь эрэл хайгуулч, сонирхолтой амьдралыг таашаагчдын сонголт юм. Royal Enfield-ыг мотоциклчид болон хүсэл тэмүүллээрээ нэгддэг хэрэглэгчдэд бүс, орон нутаг болон олон улсын түвшинд зохион байгуулдаг арга хэмжээнүүдээр дамжуулан дэмжиж ирснээр нь андахгүй мэдэх билээ.

Уг алдартай брэнд нь Монголд нээж буй анхны салбараа “special” хэмээн онцлоод байгаа ба энэ нь Ази, Номхон далайн бүс нутагт өөрийн байр сууриа бататгаж буй томоохон үйл явдал болсноос гадна энэхүү дэлгүүр нь Ази Номхон далайн бүс нутгийн №143 дахь дэлгүүр болж байгаа юм байна. Нэрийн дэлгүүрээс Royal Enfield брэндийн төрөл бүрийн тансаг зэрэглэлийн мотоциклоос гадна бэлэн хувцас, мотоциклын оригинал дагалдах хэрэгсэл, үйлчилгээ болон сэлбэг, хэрэгслийг худалдан авах боломжтой.

зураг
 

Дэлхий дахинаа дунд оврын мотоциклын салбарт тэргүүлэгч компани болох Royal Enfield нь хэрэглэгчдэд мотоциклын аялал хийх амьдралын хэв маягийг хүртээмжтэй болгоход анхаарал хандуулсаар иржээ.Дэлгүүрийн нээлтэд Royal Enfield-ын Ази, Номхон далайн Бүс нутгийн бизнес хариуцсан захирал Anuj Dua оролцсон бөгөөд: “Royal Enfield нь дунд оврын мотоциклын салбарт дэлхийн тэргүүлэгч болох зорилт тавьсан бөгөөд Ази, Номхон далай бол стратегийн чухал ач холбогдолтой бүс нутаг юм. Бид өөрсдийн хүсэл тэмүүлэл бүхий хэрэглэгчдэд төдийгүй мотоцикл сонирхогч нартаа илүү их хүртээмжтэй байдлыг бий болгохын төлөө тасралтгүй хичээн ажиллаж байгаа билээ. Мөн сонирхол нэгт мотоциклчддоо чөлөөт цагаараа мотоцикл унахыг уриалахаас гадна үйлчлүүлэгчтэйгээ улам ойртож, илүү өргөн хүрээг хамрах зорилгоор Улаанбаатар хотноо өөрийн анхны нэрийн дэлгүүрээ нээж байгаадаа баяртай байна. Мотоцикл сонирхогчдын анхаарлыг татахуйц энэхүү онцгой брэндийн дэлгүүрээс олон төрлийн сэтгэл татам бүтээгдэхүүнийг боломжийн үнээр авах боломжтой. Энэхүү анхны шинэ нэрийн дэлгүүр маань бүх төрлийн дугуйчдын “Юугаар ч үл хязгаарлагдах мотоцикл унах эрх чөлөө” бүхий цугларах газар болно гэдэгт бид бүхэн итгэлтэй байна” гэв.

Мөн нээлтийн үеэр Монгол дахь салбарын Үүсгэн байгуулагч Ганхуягийн Хасбазар хэлэхдээ: “Бидний алсын зорилго бол хуучин болон шинэ хэрэглэгчдийн хувьд мотоциклтой байх нь “бүтээгдэхүүн” гэдгээс илүүтэйгээр “эзэмших” нь илүү ялгаатай гэсэн туршлагыг бий болох явдал юм. Бид мотоцикл унах болон Royal Enfield-ын эзэмшигч бүрийг цуглуулж, өвөрмөц онцлог бүхий арга хэмжээг улам сайжруулахын тулд борлуулалтын дараах сайжруулалт төдийгүй нэмүү өртөг шингэсэн үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийсээр байх болно. Түүнчлэн бид Монгол улс дахь 2 дугуйтын өрсөлдөөнт орчныг харгалзан, тухайн брэндүүдтэй харилцах харилцааг тасралтгүй байлгах нөхцлийг хангаж чадна гэдгээ олон нийтэд нотлон харуулах болно” гэв.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.