Дорнод аймгийн Буйр нуурт хар галуу буюу тураг гогой шувууны тархац нэмэгдэж, улмаар загасны тоо толгойд сөргөөр нөлөөлж байгаа талаарх шүүмжлэл олон нийтийн сүлжээнд өрнөж байна. Энэ төрлийн шувуу нь бөөнөөр сүрэглэж амьдардаг бөгөөд гол төлөв загасаар хооллодог онцлогтой аж.
Тураг гогой нь экологийн тэнцвэрт байдалд хэрхэн нөлөөлж буй талаар судлаачдаас тодрууллаа.
Зэрлэг Амьтан Судлах, Хамгаалах Төв (ЗАСХТ)-ийн захирал доктор Б.Нямбаяр "Загас хаана байна тэр газарт л тураг гогой шувуу сүрэглэж амьдардаг. Нүүдлийн шувуу учраас бүх л нуур голуудаар байх боломжтой гэсэн үг. Гэхдээ гол төлөв Буйр нуур, Хөвсгөл нуур, Хяргас нуур зэрэгт томоохон колониуд нь байдаг.
Загасны үржил сайжирчихвал тураг гогой ингэж нэг газарт цуглахгүй. Асуудлын гол нь тураг гогой нэг газарт цугласандаа биш, гол нуурт маань загас цөөрсөнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, бусад нуур тойромд идэш тэжээл нь ховордсон учраас үлдсэн газарт нь цуглаж байна гэсэн үг. Тиймээс бид загасныхаа үржлийг тэтгэх ёстой. Загас хангалттай үржвэл энэ хэмжээний сүрэг шувуу нийт нутгаар тархаж нүүдэллэхэд асуудалгүй.
Бид тураг гогой шувууг бөөнөөр нь устгаад ямар ч үр дүнд хүрэхгүй. Үнэхээр үр дүнд хүргэе гэж байгаа бол нэг дор цуглуулах биш тараах ёстой. Ингэхдээ загасны үржлийг тэтгэх хэрэгтэй. Тураг гогой нь загасны популяцыг авардаг амьтан. Хэрэв энэ төрөл зүйлийн шувуу байхгүй болчихвол загаснууд бүгд халдварт өвчнөөр алга болох магадлал өндөр. Загас нь хязгаарлагдмал нэг хонхор усан дотор байдаг учраас халдварт өвчин гарахад бүгд устах эрсдэлтэй байдаг. Тураг гогой байхгүй бол загасгүй болно гэсэн үг. Угаас байгалийн зохилдлогоо ийм. Хамгийн гол нь энэ ажлыг бид судлах ёстой. Үүнд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах нь чухал" хэмээн хэллээ.
Шинжлэх Ухааны Академи (ШУА)-ийн Геоэкологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Мэндсайхан "Тураг гогой шувуу загасны нөөцөд сөрөг нөлөө үзүүлдэг гэх судалгаа одоогоор байхгүй. Тиймээс ч хэтэрхий нэг талыг барих нь өрөөсгөл. Энэ төрлийн шувууны талаарх олон улсын эрдэмтдийн хийсэн зарим судалгааны үр дүнг дурдъя.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!