Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

21 жилийн турш буцалтгүй тусламж үзүүлж ирсэн Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газарт талархал илэрхийлэв

ikon.mn
2022 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ГХЯ

Гадаад Харилцааны дэд сайд Б.Мөнхжин Люксембургийн Их Гүнт Улсын Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн сайд бөгөөд Эдийн засгийн сайд Франз Фаётай долдугаар сарын 26-ны өдөр уулзалт хийв.

Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцсон бөгөөд дэд сайд Б.Мөнхжин манай эрүүл мэндийн салбарт сүүлийн 21 жилийн турш буцалтгүй тусламж үзүүлж ирсэн Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газарт талархал илэрхийлэв.

Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газраас манай улсад үзүүлж буй хөгжлийн тусламжийн хүрээнд хэрэгжүүлсэн төслүүд нь зүрх судасны өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, зүрх судасны нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнийг бэлтгэн сургах, хүний нөөцийн чадавхыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн юм.

зураг
 

Люксембургийн Их Гүнт Улсын Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн сайд бөгөөд Эдийн засгийн сайд Франз Фаё 7 дугаар сарын 26-31-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.

 

Эх сурвалж: ГХЯ