ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хасалт болон визийн сунгалтын хүсэлтийг цахимаар хүлээн авч байна

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Гадаадын иргэн, харьяатын газраас түр ирэгчийн Монгол Улсад байх хугацаа сунгах болон гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хасалт хийлгэх гэсэн хоёр төрлийн үйлчилгээний хүсэлтийг зургаадугаар сараас эхлэн цахимаар хүлээн авч, шийдвэрлэж байна.

Ингэснээр гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд заавал биечлэн ирэх шаардлагагүйгээр https://immigration.gov.mn/mn/ цахим сайтад хандан үйлчилгээний хүсэлтээ илгээх боломж бүрдлээ. Түүнчлэн визийн сунгалт болон хасалтын тэмдэглэгээг Монгол Улсаас гарах үедээ хилийн боомт, эсвэл өөрт ойр байрлах Гадаадын иргэн, харьяатын газрын төв болон боомт, орон нутаг дахь салбар нэгж, аймгуудын ахлах мэргэжилтнүүдэд хандан хийлгэж болно. Мөн дээрх үйлчилгээтэй холбоотой мэдээллийг цахим хуудаснаас англи, орос, хятад, солонгос хэлээр авах боломжтой.

Үйлчилгээ цахимжсанаас хойш 553 иргэнд оршин суух зөвшөөрлийн хасалт, 119 иргэнд виз сунгалтын  үйлчилгээг тус тус цахимаар үзүүлжээ.

Гадаадын иргэн, харьяатын газраас төрийн үйлчилгээг шуурхай, нээлттэй, хялбар хүргэх зорилгоор виз, зөвшөөрлийн 8 төрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулаад байна.

 

Эх сурвалж: ГИХГ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
zochin [192.82.65.56] 2022/7/19
Утсаа авахгүй балай газар
0 | 0 Хариулах