ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/18-НД НИЙТЛЭГДСЭН
ЗӨВЛӨМЖ: Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх хэрэгтэй
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Баяр, амралтын өдрүүдэд объектын гал түймэр, усны осол, зам тээврийн ослын дуудлага Онцгой байдлын газарт зонхилон бүртгэгдсэн байна. Усны ослын улмаас 18 том хүн, гурван хүүхэд харамсалтайгаар амь насаа алджээ.
Гол усны ослоос урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна.
- Бага насны хүүхдийг усан орчин буюу гол горхи, бассейнд хараа хяналтгүй орхихоос сэргийлэх
- Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх
- Булчин шөрмөс татах үед усанд орохоос татгалзах
- Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохоос зайлсхийх хэрэгтэйг зөвлөж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

