Тулгар төр байгуулагдсаны түүхт 2230, 2231 жилийн, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жилийн , Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жилийн, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хурдан морины эхний уралдаан болж өндөрлөлөө.
Хязаалан насны хурдан морины уралдаанд 411 үрээ бүртгүүлснээс 306 үрээ хурдалсан бол 105 үрээ нь сэрвээний өндрөөр хасагдав.
Энэ жил маш нарийн хэмжиж, 1 мм илүү гарахад хасагдаж байгаа.
Хурдан морины салбар хорооноос хязаалан морьдын уралдааны дүнг танилцууллаа.
Түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Д.Одхүүгийн зээрд орж ирлээ. Хурдан хүлгийг 519 дугаартай, 12 настай Э.Зол-Эрдэнэ унасан.
Аман хүзүүд Төв аймгийн Баянхангайн Л.Пүрэвдоржийн хээр орж ирснийг, 1019 дугаартай, 10 настай Б.Батхүү уналаа.
Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Х.Гарьдмагнайн хээр, унасан хүүхэд нь 778 дугаартай, 8 настай А.Ууганбаатар.
Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын Т.Гантөмөрийн зээрд морийг 539 дугаартай, Т.Ингүүн гэж 10 настай хүүхэд унаж хурдлууллаа.
Айргийн тавд Төв аймгийн Алтанбулагийн харьяат Б.Түмэндэлгэрийн хамар цагаан хээр хурдалсныг 629 дугаартай, П.Мягмарсүрэн хүү унажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!