Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

"ДОЗ энтертайнмент"-ийн захирал Ш.Доржсүрэнд Гавьяат жүжигчин цол олголоо

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"ДОЗ энтертайнмент"-ийн захирал, жүжигчин Ш.Доржсүрэнд Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Монгол Улсын Гавьяат жүжигчин цол олголоо. 

Тэрбээр хошин урлагийн болон тайз, дэлгэцийн олон дүр бүтээж, үзэгчдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн юм. 

Жүжигчин Ш.Доржсүрэн нь соёл урлагийн салбарт 20 гаруй жилийн хөдөлмөр, бүтээлээ зориулахдаа 20 гаруй жүжгийн гол болон туслах дүрийг бүтээж, 10 гаруй уран сайхны киног найруулж, телевизийн олон цэнгээнт нэвтрүүлэг бэлтгэн олон нийтийн хүртээл болгожээ. 

Түүнчлэн урлагийн салбарын шинэ залуу боловсон хүчнийг бэлтгэх, сургаж дадлагажуулахад оруулсан хичээл зүтгэл, Монголын тайз, дэлгэц, драмын урлагийг хөгжүүлэх, олон улсад сурталчлан таниулах үйлсэд оруулсан бодит хувь нэмрийг нь үнэлэн жүжигчин, "ДОЗ энтертайнмент"-ийн захирал Шадавын Доржсүрэнд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээлээ.