Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн хоёр уран бүтээлч өнөөдөр Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо. 

Тодруулбал, нэвтрүүлэгч Б.Гантигмаа, Ч.Ичинхорлоо нар өөрсдийн хөдөлмөр зүтгэлийг өнөөдөр төрд үнэлүүлэв

Ч.Ичинхорлоо нь Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд 30 орчим жил ажиллахдаа 1,000 гаруй нэвтрүүлэг, кинонд дуу оруулж, “Монголын мэдээ” сувгаас бэлтгэн явуулдаг “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн 6,000 удаагийн мэдээнд хөтлөгчөөр ажиллажээ.

Түүнчлэн дэлхийн болон Монголын сонгодог урлагийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд оруулж буй хүчин зүтгэл, телевиз, тайз дэлгэцийн урлагт оруулсан бодит хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн хөтлөгч, жүжигчин, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлэгч Чимэддамбын Ичинхорлоод Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав