Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар урлаг судлаач, хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзунд өнөөдөр Урлагийн гавьяат зүтгэлтэн цол олголоо.
Б.Наранзун нь шинэ залуу уран бүтээлчдэд туслах, менежментийг нь хийх зорилгоор “Leto music label”-г байгуулсан юм. Тэрбээр дуучин Наагий, The Wasabies, The R&N хамтлаг зэрэг шинэ залуу уран бүтээлчтэй хамтран ажиллаж байна.
Мөн The Voice шоуны өнгөрсөн улиралд шүүгч, дасгалжуулагчаар ажилласан юм.
Б.Наранзун нь боловсрол, соёлын салбарт тасралтгүй 30 шахам жил хөдөлмөрлөж, 300 гаруй бүтээл туурвин олон нийтийн хүртээл болгожээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!