Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Жүжигчин Г.Эрдэнэбилэгт Гавьяат жүжигчин цол олгов

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Хөдөлмөрөө бүтээлдээ төрдөө үнэлүүлж буй эрхмүүдээс онцолбол, жүжигчин Г.Эрдэнэбилэг Монгол Улсын Гавьяат жүжигчин хэмээх эрхэм цолыг хүртлээ. 

Жүжигчин Г.Эрдэнэбилэг нь соёл урлагийн салбарт 20 гаруй жил ажиллахдаа театрын 30 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг амжилттай бүтээж, 20 гаруй уран сайхны киног найруулжээ.

Түүнчлэн тайзны урлагийг иргэдэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд идэвхтэй оролцож, нийслэл болон хөдөө орон нутгийн олон мянган иргэнд үйлчилсэн хөдөлмөр зүтгэл, Монголын кино, драмын урлагийг хөгжүүлэх үйлс болон олон улсын кино дэлгэцийн наадмуудаас нэр хүндтэй шагналуудыг удаа дараа хүртэж, эх орныхоо соёл урлагийг олон улсад сурталчлахад оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж, “Бэлгүтэй пикчерс” ХХК-ийг үүсгэн байгуулагч түүнд энэхүү цолыг олгожээ.