ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Баярбаясгалан: Хоёр сарын хугацаанд найман хүүхэд мориноос унаж, чирэгдэн амиа алдсан. Таван хүүхэд ухаангүй байна

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2022 оны эхний таван сарын байдлаар гэмт хэрэг, зөрчлийн улмаас 941 хүүхэд өртөж хохирчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.4 дахин өссөн үзүүлэлт гэдгийг ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Баярбаясгалан онцоллоо.

Тэрбээр "Гэмт хэргийн улмаас эхний таван сард 36 хүүхэд нас барж, 316 хүүхэд биедээ гэмтэл авсан.

Мөн цагдаагийн байгууллагад сүүлийн хоёрхон сард хүүхэд мориноос унасан, бэртсэн, чирэгдсэн гэх 13 тохиолдол бүртгэгдсэн. Тэдгээрийн найм нь нас барсан бол тав нь биедээ хүнд гэмтэл авсан буюу эмнэлгийн байгууллагад одоогоор ухаангүй, хэвтэн эмчлүүлж байна.

Эцэг, эхчүүд хүүхдээ зуны амралтаар нь хөдөө хамаатан садан, эмээ өвөөгийнх рүү нь явуулчихдаг. Очсон хүүхэд нь морь сайн унаж сураагүй байж хонинд явахдаа морь унах зэрэг хайхрамжгүй байдал гаргадаг. Энэ байдлаас болж зөвхөн хурдан морины уралдаанаас шалтгаалахгүйгээр мориноос унаж гэмтсэн байна.

"Хоёр сарын хугацаанд гурван хүүхэд өндрөөс унаж нас барж, долоон хүүхэд гэмтсэн"

Мөн сүүлийн хоёр сарын хугацаанд хичээл сургууль амарснаас хойш 10 хүүхэд өндрөөс унаж буюу хад, тагт зэргээс унаж гэмтсэн. Үүний гурав нь нас барсан байгаа юм. Энэ бол эцэг эхчүүдийн хараа хяналтгүй байдалтай шууд холбоотой.

Иймд эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарлаа сайжруулах шаардлагатай. Хүүхдүүддээ учирч болох хор уршиг, эрсдэлийг сайн тайлбарлах, бага насны хүүхдээ дэргэдээ байлгаж, гэрт нь цоожилж явахгүй байхыг хүсье.

"Хүүхэд харж байгаа нэртэй байшин барилга барьж байхдаа том эд зүйлийн ойролцоо хүүхдээ байлгаж байна"

Мөн хугацаанд тогонд цохиулж нас барсан хоёр, эд зүйлд дарагдаж амиа алдсан гурван тохиолдол бүртгэгдсэн.

Хүүхэд харж байгаа нэртэй байшин барилга барьж байхдаа эсвэл өөрийн хийж байгаа ажлын хажуугаар том эд зүйлийн ойролцоо хүүхдээ байлгаж байна. Үүнээс үүдэн барьж байгаа хананд нь, налуулж тавьсан хаалганд нь дарагдах тохиолдлууд бүртгэгдсээр байна.

Иймд томчууд, эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдэд учирч болох эрсдэлийг тооцохыг анхааруулж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ХАРАМСАЛТАЙ
4
Зураг
ХАХА
3
Зураг
БУРУУ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [150.129.140.100] 2022/7/2
Хүүхдээр уралдааны морь унуулдагыг хориглох хэрэгтэй. Их хурлаар ороод л шийдчих юмыг. Хичнээн эмгэнэлтэй.
1 | 0 Хариулах
Зочин [64.119.26.110] 2022/7/1
Нялх балчир хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насаар зугаа цэнгэлээ хангадаг хүмүүс зөвхөн монголчууд л байх.
1 | 0 Хариулах
Зочин [103.229.121.197] 2022/7/1
No Naadam
2 | 0 Хариулах
Зочин [103.229.121.197] 2022/7/1
Хүүхдээр морь унуулж уралдуулдагаа хэзээ болих вэ? Оркуудаа
3 | 0 Хариулах
Зочин [15.235.140.222] 2022/6/30
Хүүхдийн амь нас зүгээр статистик л болж дээ
3 | 0 Хариулах
Зочин [192.82.75.187] 2022/6/30
Хүүхдийн цус үзэж амийг нь авч наадаж цэнгэдэг улс
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.49] 2022/6/30
Тоо баримт тоочоод суулгүй, урьдчилан сэргийлэх ажил юу хийж байна???
3 | 0 Хариулах
Харамсалтай [202.9.46.49] 2022/6/30
Нүдний хар хүрээ бас юу вэ, хүүхдийн байцаагч хийж бгаа гэдгээ ойлгоогүй хэт харгис зан авиртай байж магадгүй л юм бна
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.49] 2022/6/30
Хөмсөг гж хүрэн будаг түрхцэн бнаштэ🥲 Ямар хүрэн тоосго будаж бгаа бишдээ🥲🥲
4 | 0 Хариулах
Qwerty [89.204.153.55] 2022/6/30
Tsagdaa huuhen nuurnii budgaa arilgaa. Budahguu bol huurhun haragdana. 90 onii sumiin bagsh shig l haragdaad bh yum
4 | 0 Хариулах
Зочин [202.55.188.35] 2022/6/30
Морины эзэн баян авлигчин терористуудыг морьтой нь цуг устга өөр арга байхгүй
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.49] 2022/6/30
Хүүхдийн мангаа юмуу хаашайн😂🤣
2 | 0 Хариулах
Зочин [202.70.46.20] 2022/6/30
Морь уралдах зайгаа багасгаад балчир хүүхдүүдээр биш ядаж 16 нас хүрсэн хүүхдүүд унадаг болгосон нь дээр.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.52] 2022/6/30
Юу ч болоод байгаан бүрэн хэмжээний дайн болж байгаа Украйнтай дүйцэж шившиг болох вий дэ
3 | 0 Хариулах
Сахал Сандаг [77.24.7.205] 2022/6/30
Хүүхдийн яргалалын орон
3 | 0 Хариулах
Зочин [66.181.184.81] 2022/6/30
Аймарррро тоо бна шдэээээ
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.49] 2022/6/30
Нүд нь юу вэ
4 | 0 Хариулах
Зочин [66.181.160.21] 2022/6/30
ярьхаас цаашгүй новшнууд
2 | 0 Хариулах
Зочин [202.21.124.139] 2022/6/30
Хүүхдийг боолчилж байгаа нэг хэлбэр шүү дээ. Ёс уламжлал гээд байв даа. Дайн тулаантай хагас зэрлэг амьдралаас холдоод удаж байгаа шүү.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.79] 2022/6/30
Уралдаж бгаад биш, морь унаж чадахгүй хүүхдэд морь унуулж бгаад нас барсан бна
1 | 1 Хариулах
ortsnii arhichin uvgun [103.229.120.153] 2022/6/30
aan
0 | 0 Хариулах
зочин [124.158.120.114] 2022/6/30
тэр морио томчууд нь өөрсдөө унаж уралдвал яадын
3 | 0 Хариулах