Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Занданшатар: Бүсийн хоёр түрүү улсын наадмын нэг түрүүтэй тэнцэх, бүсийн цол олгодог журмыг хуульд оруулах хэрэгтэй

Т.Өлзийбаяр, iKon.mn
2022 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:24 2022/06/17

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/717116109502080

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат "Бүсийн наадамд цол олгох асуудлыг байнгын хорооны гишүүд дэмжээгүй. Энэ асуудалд ганц гаргалгаа үлдсэн. Саналаа татах юм. УИХ-ын дарга хоёрдугаар хэлэлцүүлэг дээр гүйцээн боловсруулах чиглэл өгвөл энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо шийднэ. Бүсийн уралдааныг цэгцэлмээр байна. 

Жилд дөрвөн бүсийн уралдааныг зохион байгуулах талаар хуульчилж байгаа. Их хурдтай жил гурван бүсийн уралдаан болно гэж тооцож байна. Орон даяар нэгэн зэрэг уг уралдаан болно" гэлээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар "Бүсийн наадамд цол олгох нь зүй ёсны хэрэг байх. Энэ асуудлаар гүйцээн боловсруулах чиглэл өгнө. Гэхдээ улсын наадмынхаа нэр хүнд чанар чансааг бодох ёстой. Бүсийн хоёр түрүү улсын наадмын нэг түрүүтэй тэнцэнэ гэсэн байдлаар зохицуулалт хийж, бүсийн цол олгодог журмыг хуульд шинээр оруулах хэрэгтэй. Ингэвэл тухайн орон нутгийн малчин ард түмэн баярлана. Харин бүсийн наадмыг зэрэг явуулах нь буруу. Тухайн орон нутаг зуншлагын байдлаасаа хамаараад хэзээ наадахаа зохицуулж ирсэн. Төрийн цол, наадмаа л хуульчилмаар байна. Хэвтээ зохицуулалтын юмыг босоо зохицуулалт руу оруулснаар дараа нь асуудал үүсдэг" гэв. 

Үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. 

11:57 2022/06/17

Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Уг хууль нь 2003 оны зургаадугаар сарын 19-ний өдөр батлагдсанаас хойш нийт зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, хуулийн анхны бичвэрээс нэлээд зүйл, хэсэг заалт өөрчлөгдсөн бөгөөд бөх, уяач, сур харваачид олгох цол, чимэг, тэднээс допингийн шинжилгээ авах, хариуцлага тооцох зохицуулалтыг тусгажээ.

Допинг хэрэглэсэн бөх, сурын харваач, допинг хэрэглэхийг зөвлөсөн, шаардсан дасгалжуулагч, эмч, дэвжээнд олон улсын допингийн дүрмийн дагуу хариуцлага оногдуулах механизмыг хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн Допингийн эсрэг үндэсний дүрмийг батлах хүртэлх хугацаанд хуулийн төслийн 21 дүгээр зүйлд заасан шилжилтийн үеийн зохицуулалтаар допингтой холбоотой харилцааг зохицуулах, шийтгэлийг оногдуулахаар тусгасан байна.

Түүнчлэн унаач хүүхдийн насыг 8 ба түүнээс дээш гэж өөрчлөх зэрэг 37 зарчмын зөрүүтэй саналыг хуульд тусгахыг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд дэмжсэн байна. 

10:14 2022/06/17

УИХ-ын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Донорын тухай хууль зэрэг гурван хуулийн төсөл болон дагалдах 81 хуулийг батална. 

Эдгээр хуулийг баталсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төрийн цэргийн байгуулалд хамааруулах зохицуулалтыг тусгасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. 