1995 оноос хойш англи хэлний боловсролыг олон улсын стандартын дагуу давхардсан тоогоор 100,000 гаруй мянган хүмүүст мэдлэг олгох болон гүнзгийрүүлэн суралцахад нь өөрсдийн хувь нэмрээ оруулсан Жэт англи хэлний сургууль нь дэлхийн боловсролыг олгох зорилгын хүрээнд 2019 оноос олон улсын Кэмбиржийн хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлэгч Жэт Олон улсын сургуулийг үүсгэн байгуулаад өдгөө 3 жилийг үджээ. Энэ жил тус сургууль нь сургуулийн байраа өргөтгөн тэлж сурагчдын тав тухтай суралцах орчныг бүрэн хангасан анги танхим, биеийн тамирын заал, гадаа ногоон талбай, лаборатори ангиудаас бүрдсэн 400 гаруй хүүхдийн хүчин чадалтай ДУНД-АХЛАХ сургуулийг яармагийн Арцатын аманд шинээр ашиглалтад оруулан үйл ажиллагаагаа өргөтгөн тэлж байгааг дуулгахад таатай байна.
Жэт Олон Улсын Сургуулийн Дунд-Ахлах ангийн хөтөлбөртэй танилцах нээлттэй өдөрлөг - Шинэ салбарын танилцуулга
Бид 2022-2023 оны хичээлийн жилд ХУД-ийн 4-р хороонд байрлах сургуулийн 1-р байрны үйл ажиллагаагаа өргөтгөн тэлж ХУД, 4-р хороо, Арцатын аманд байрлах шинэ салбар сургуульд дунд, ахлах ангиуд хичээллэхээр болж байгаатай холбогдуулан сурагч, эцэг эхчүүд та бүхнийг Жэт Олон улсын сургуулийн “Дунд-Ахлах ангийн хөтөлбөртэй танилцангаа сургуулийн шинэ байртай танилцах нээлттэй өдөрлөг”-т хүрэлцэн ирэхийг урьж байна.
Та Жэт Олон Улсын сургуулийн өдөрлөгт хүрэлцэн ирснээр:
Өдөрлөгийн үеэр 6-11-р ангийн сурагчдын Англи үг үсэглэх тэмцээн зохион байгуулагдах бөгөөд Жэт Олон улсын сургуульд хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгээр шагнагдах юм.
Жэт Олон Улсын сургуулийн онцлогийн талаар ... Жэт Олон Улсын сургуулийн хувьд, хүүхдүүд маань нэгдүгээрт дэлхийн хаана ч очсон өрсөлдөх чадварыг бий болгох шинжлэх ухааны цогц мэдлэгтэй, хоёрдугаарт өөрийгөө илэрхийлэх, нийгэмшихүйн хөгжил төлөвшлийн чадвартай-зөв иргэн, гуравдугаарт өв тэгш бие бялдар, урлаг гоо зүйн өндөр боловсролтой чадварлаг бие хүн бэлтгэх явдал юм. Энэ бол манай сургуулийн хамгийн үнэт зорилго. Тийм ч учраас Жэт Олон Улсын Дунд Сургууль маань эцэг эхчүүдийн хамгийн их хүсэн хүлээсэн сургууль байх болно гэдэгт итгэлтэй байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!