ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Хүнсний аюулгүй байдлыг хангахад үндэсний лавлагаа лаборатори чухал үүрэгтэй

ikon.mn
2022 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид ажиллалаа.

Лабораторийн ерөнхий захирал Б.Амар хүнсний гол гол аюулгүйн үзүүлэлтээр хийж байгаа шинжилгээний явцыг танилцуулав.

Тухайлбал, нянгийн бохирдлыг илрүүлэн эмгэг төрүүлэгч нянг тодорхойлж баталгаажуулах, хүнд металл болон хор, пестицидийн үлдэгдлийг тодорхойлох уламжлалт болон багажид шинжилгээ, мөн улаан буудайн үрийн чанар, хорио цээртэй хортон шавж, хог ургамлын хольц тодорхойлох явцыг танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ойрын таван жилд 19 төрлийн хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангадаг болох зорилт тавиад байгааг хэлж, хүнсний чанар, аюулгүй байдлыг хангахад Үндэсний лавлагаа лаборатори чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тэмдэглэв.

зураг
 

Мөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг энэ лабораторийн тогтолцоо, бүтэц, зохион байгуулалтыг эргэж харах, бусад мэргэжлийн албыг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжийг нь шинэчлэх, ажилтан, албан хаагчдын ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудлыг нь сайжруулах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах зэрэгт анхаарах шаардлага байгааг хэлэв.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори нь дотоодын болон экспорт, импортын хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлтүүд, таримал ургамлын үр, хорио цээрийн шинжилгээг хийж, нийслэл, орон нутгийн хяналтын лабораториудыг нэгдсэн арга зүйгээр ханган ажилладаг. Үндэсний болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн магадлан итгэмжлэлтэй юм.

Өнгөрсөн оны байдлаар нийт 61,876 дээжийг бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, албан байгууллага, хяналтын байгууллагын хүсэлтээр хүлээн авч сорилт шинжилгээ хийжээ.

зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Хэвлэлийн алба

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.90.126] 2022/6/8
Шинэ халаадаа өмсөөрэй ширээний бүтээлгээ дэвсээрэй
1 | 0 Хариулах
Zochin [192.82.68.54] 2022/6/8
End ni tur hutgavdval bas 1 lalrin avilga nehsen shantachilsan hund surtaltai gazar nemegdeh bhdaa. Ehled ch goy l yridin shu ug ni.
0 | 0 Хариулах
бүтэхгүй [192.82.86.117] 2022/6/8
юу ч үгүй хоосон өрөө лаборатори гэж. одоо хэн нь бас лаборатори байгуулна гэж баахан мөнгө хусах бол. Монголчуудын цус ойртсон гэж худлаа дөвчигнөөд баахан мөнгө идэх гэж байгаа тэр Чинбүрэн эд нар. өөрсдөө л цус ойртож явдаг юм байгаа биз
1 | 0 Хариулах
Зочин [192.82.86.117] 2022/6/8
үдийн хоол гээд юу ч өгдөг юм бүү мэд. авилгагчид өөрсдөө идэхгүй ш дээ. тэгснээ малыг малчдаас нь булааж өөрсдөө алдарт уяач болж, ард түмнээ малынхаа сэг зэмээр хооллоод баяжаад байдаг. Бууз бол шууд нохойн мах үнэртэнэ жигнэхээр. идсэний дараа бас мэдэгдэнэ. идэж байхад бас мэдэгдэнэ тос нь аймаар царцаад.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.86.117] 2022/6/8
нэг л их цагаан гартай Английн ханхүү шиг л юм яваад байдаг болж. Путинг дууриахаа болиод. хаан шиг бас хажуудаа нохойтой шүү. Уллиьям ханхүүг дууриасан хүн шавхайтай хутгалддаг шүү Злинский шиг.
1 | 1 Хариулах
Зочин [202.55.188.122] 2022/6/8
💩💩💩
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.155] 2022/6/8
Ааааяяяааа лабартори, чухал, үүрэг, тэмдэглэв энэ тэр гэнэ шүү. ха ха ха ха ха
2 | 0 Хариулах
Огцруулья Хүрэлсүхийг [154.63.35.66] 2022/6/8
Сүүлийн 4 жилд ард иргэдийг буруу засаглан будлиулж, ард түмнийг уруудулсан - хар мөртэй, 1 ТЭРБУМ 600 САЯ ТӨГРӨГИЙН ТӨРӨӨС ХУССАН ХАДГАЛАМЖАА задаргаа тайлангаа ТАЙЛБАРЛА эсвэл ОГЦОР, ХҮРЭЛСҮХ ОГЦОР
3 | 0 Хариулах
Зочин [66.181.177.251] 2022/6/8
Худлаа чаддагаараа хужаа гэж хийрхээд юмний үнэ нь 3 дахин өсөөд,экспортгүй, хилээ хаалгахаа мэдэж байна уу.
3 | 1 Хариулах
Зочин [202.9.46.153] 2022/6/8
Монголчууд өөрсдөө их муухай хүмүүс.
2 | 0 Хариулах
Зочин [192.82.80.239] 2022/6/8
Эсгий хийхэд нохой
4 | 0 Хариулах