ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Сүхбаатар аймгийн удирдлагууд сургууль цэцэрлэгийн гурван барилгын ажил удаашралтай, бүтээн байгуулалт нь олон жил үргэлжилж буйг хэлэв

Т.Саран, iKon.mn
2022 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг
БШУЯ

Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байна. 

2021-2022 оны хичээлийн жилд тус аймгийн хэмжээнд 16 сургуульд 13,395 хүүхэд суралцаж, 1,120 багш, ажилтан ажиллаж байна. Харин сургуулийн өмнөх боловсролын 24 байгууллага энэ хичээлийн жилд хүүхэд хүлээн авчээ.

Аймгийн МСҮТ нь 1985 онд Дорнод аймгийн барилгын ТМС-ийн салбар хэлбэрээр байгуулагдаж байсан бол өнөөдөр 2.5 жилээр 16 мэргэжлээр, 1 жилээр 8 төрлийн сургалт явуулж байгаа аж. 

Сүхбаатар аймгийн хэмжээнд боловсролын салбарт

  •  “Сүхбаатар-нэг мөрөөдөл” ТББ-аас багш нарын хөдөлмөрийг үнэлж, урамшуулах замаар сургалтын чанарыг ахиулах зорилготой “Шилдэг багш” хөтөлбөр
  •  “Залуу багш” хөтөлбөр
  •  Өрсөлдөгч Сүхбаатарчууд 10*10 англи хэлний төсөлт хөтөлбөр
  •  “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтерпренершип боловсрол олгох” төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.
зураг
 
БШУЯ

Сүхбаатарын сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтынхаа дундаж оноог сүүлийн гурван жил тогтмол ахиулжээ. Аймгийн удирдлагууд 2022 онд 500 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг боловсролын салбартаа зарцуулж сургууль тус бүрд нэг кабинетыг шинээр байгуулсан бол цэцэрлэгүүдэд эко тоглоомын хангалт хийжээ. Сургууль цэцэрлэгийн барилга байгууламж харьцангуй сайжирсан ч 3 барилга удаашралтай, бүтээн байгуулалт нь олон жил үргэлжилж байгааг эрчимжүүлэхээр аймгийн удирдлагуудтай зөвлөлдөв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг