FreshPack аппликейшн нь өдөр тутмын хэрэгцээт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг гар утсаараа захиалж, хүссэн газраа хүргүүлэн авах боломжтой платформ бөгөөд ирэх 6-р сарын 4-ний Бямба гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд албан ёсоор нээлтээ хийх гэж байна. Тус нээлтийн үйл ажиллагаа нь энэ зуны хамгийн эхний томоохон шоу тоглолт болох “Зуны зугаа” тоглолтын үеэр болох бөгөөд Vandebo, Gangbay, Ginjin, Mrs.M, Fla гэх мэт олон уран бүтээлчдийн хамтаар та бүхэнд хүрэх гэж байна.
Таны цагийг хэмнэж, онлайн худалдааны зах зээлд шинэ соёлыг бий болгох “FreshPack” аппликейшний тухай товчхон дурдвал:
FreshPack нь өргөн хэрэглээний бараа үйлчилгээний салбарт худалдаа эрхлэгч байгууллагуудыг нэгтгэсэн цогц платформ бөгөөд хэрэглэгчдэд өргөн сонголтыг нэг цэгээс санал болгохоороо давуу талтай юм. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч танд хүссэн супермаркет, 8 нэрийн дэлгүүр, эмийн сан, амттаны дэлгүүрээс сонголтоо хийх боломжтойгоос гадна чанарын шаардлага хангасан мах махан бүтээгдэхүүн нийлүүлэгч, хоолны газар болон үйлдвэрлэгчээс шууд бараа бүтээгдэхүүн захиалан, хүссэн газартаа хүргүүлэн авах боломжийг бүрдүүлээд байна.
Та өөрийн захиалгаа ажил болон гэрийн хаяг дээрээ шуурхай хүргэлтээр захиалан авахаас гадна хүргэлтийн өдөр цагаа урьдчилан сонгож өөрийн цаг завдаа тохируулан хуваарьт хүргэлтээр хүргүүлэн авах боломжтой. Мөн та хүргэлтийн хаяг дээрээ байхгүй бол УБ хотын 400 цэгт байрлах PP Box-т захиалгаа хүргүүлэн авч, цаг заваа хэмнэх боломжтойгоороо давуу талтай.
Таны захиалсан бараа бүтээгдэхүүнийг захиалга биелүүлэх ажилтан буюу “Shopper”-ууд цуглуулан бэлтгэж, хүргэх бөгөөд хэрэглэгч та захиалга бэлтгэлийн бүхий л явцыг “real time” хянах боломжтой учраас хүргэлтээ стрессгүйгээр шийдэх боломжтой болж байна. Мөн та захиалгаа шинэчлэх, захиалгадаа өөрчлөлт оруулахыг хүсвэл аппликейшнээр дамжуулан “Shopper”–той чатлах болон утсаар ярих боломжуудыг бид танд олгож байна.
Түүнчлэн, та FreshPack аппликейшнээр дамжуулан зөвхөн худалдан авалт хийхээс гадна өөрийн цагийн хуваарьт тохирсон, уян хатан нөхцөлтэй, нэмэлт орлого олох боломжийг эрэлхийлж байгаа бол манай Shopper аппликейшнд бүртгүүлж, бидэнтэй нэгдээрэй.
Та “FreshPack” -ийн албан ёсны хуудаснуудыг дагаснаар нээлтийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл болон аппликейшний талаарх мэдээллийг цаг алдалгүй хүлээн аваарай.
Facebook: www.facebook.com/FreshPackApp
Instagram: www.instagram.com/freshpack.mn
Веб хуудас: www.freshpack.mn
2022 оны 6-р сарын 4-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд уулзацгаая. Зугаатай зуныг “FreshPack”-тай хамт эхлүүлцгээе!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!