Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Алтай Таван Богд руу аялах ямар байсан бэ? | Эрэлхэг аялагчдын нөү-хау

ikon.mn
2022 оны 5 сарын 30
Сурталчилгаа

Та хамгийн сүүлд хаашаа аялсан бэ? Энэ жилийн аяллаа төлөвлөж амжаагүй бол Алтай Таван Богд руу аялсан эрэлхэг аялагчдын гайхалтай түүхийг хуваалцаж байна.

Жилийн 4 улирал нэг дор хослон оршдог, Баян-Өлгий аймгийн байгалийн гайхалтай тогтоц бүхий Сүүн гол, Потанины мөсөн гол, мөнх цаст ноён оргилууд,Хурган, Хотон, Номин нуур, Их бага Түргэний хүрхрээ гээд аяллын турш үзэх, бишрэх зүйл зөндөө.

зураг
 

Зурагчин Б.Бат-Эрдэнэ /Төгөл/:

Анх удаа Алтай Таван Богд руу очиход үлгэрийн орон шиг л байсан. Швейцарын байгаль нь тасархай гэдгийг сонсож байсан ч тэрнээс үнэхээр илүү тасархай байгалийг Монголдоо Алтай Таван Богдод харсан. 2014 онд анх очоод Мөсөн гол, Хурган нуур, Хотон нуур, Хүйтний оргилд анх удаа авирч гарч үзээд үнэхээр их бахархал төрсөн. 2016 онд дахиж очиж Малчин оргил дээр хонож байгалийн зураг авсан. Таван оргил, Мөсөн гол нь Малчин дээрээс маш гоё харагддаг болохоор зорин зорин ирж зурагтаа буулгаж байсан.

Алтай Таван Богд руу анх удаа аялах гэж байгаа бол:

Анх удаа явж байгаа хүмүүст хэлэхэд зун ч гэсэн бороо, цас орно. Дулаан хувцастай явбал зүгээр. Нэлээн өндөрлөг хүйтэн газар. Жилийн 4 улирлыг нэг дор харах боломжтой, үгээр хэлж зүйрлэмгүй сайхан байгаль. Аялагчдадаа хэмээр санагддаг юм. Овоон дээр өргөл өргөдөг шүү дээ. Тэгэхдээ сэтгэл дотроо гоё өргөл өргөхөд сайн гэж боддог. Тариа будаа гээд байгальдаа шингэх юм өргөөд, сэтгэлдээ гоё залбирч байгаарай. Сэтгэлдээ залбирна гэдэг байгаль дэлхийгээ хайрлаж байна гэсэн үг. Юу хүсэж гуйна тэрийг биелүүлж өгдөг. Би өөрөө зурагчин хүн болохоор тэгж боддог юм. Гоё зураг өгөөсэй гэж гуйдаг. Байгальд өөрийн араншин гэж байдаг. Үнэн сэтгэлээсээ маш гоё гуйвал гоё зураг өгдөг. Аялах гэж байгаа хүмүүс маань байгаль нутгаа сайхан биширч яваарай.

Алтай Таван Богд руу аялахыг хүсвэл Юнивишнийн “Аялалтай бэлэгтэй кино” цэсээс кино үзээд эсвэл дурын багц идэвхжүүлээд Алтай Таван Богд руу хосоороо тансаг зэрэглэлийн нислэгтэй аялалд явах боломжтой шүү. Бэлгийн эздийг 2022.06.03-ны өдөр тодруулна.
зураг
 

Аялагч, снөүбоардчин С.Амуулай:

Би Монголынхоо болон Дэлхийн үзэсгэлэнт газруудаар аялах дуртай. Монгол орныхоо Алтай Таван Богд руу 2 удаа аялж байсан. Анх 2019 онд очихдоо уулын авиралт хийсэн. Тэгээд дараагийн удаа заавал ирж снөүбоардаар бууна гэж бодоод буцсан. Нэг очсон хүн дахин дахин очмоор, маш гайхалтай сайхан нутаг.

Хаашаа аялахаа мэдэхгүй байгаа бол:

Алтай Таван Богд бол заавал ууланд авирдаг хүн гэлгүй хүн бүрийн заавал очиж үзэх газар. Анх уулыг хараад сүрдмээр яаж хүн авирдаг юм бэ гэж бодогдоно. Харин бууж ирээд харахад би чадсан гэж бодохоор аливаад хандах сахилга бат суудаг санагддаг. Гэхдээ бусад хүмүүс орой дээр нь гардаг юм чинь гэж бардалгүй, хайрлаж, аргадаж байгаарай. Цагаан голийн ойролцоо мориор явбал их гоё. Нүдээр үзэхэд үнэхээр үзэсгэлэнтэй. Мөнх цастай уул болохоор хүйтэн байдаг, дулаан яваарай. Аялагчид маань хогоо машиндаа авч яваад, суурин газар хаяж байгаарай. Бас байгалиа байгаа хэвээр нь хадгалахын тулд шинэ зам гаргаж явахгүй, байгалиа бохирдуулахгүй яваарай. Үнэхээр төсөөлснөөс тань илүү сайхан аялал байх болно. 

зураг
 

Уулчин, снөүбоардчин, хаданд авирагч С.Сайнбаяр:

Алтай Таван Богд руу аялсан анхны сэтгэгдэл маань үнэхээр гайхалтай. Хамгийн их сэтгэлд үлдсэн зүйл бол Цагаан гол. Яг л сүү шиг цагаан өнгөтэй гол урсаж байгаа нь маш гайхалтай санагдсан. Анх 2017 онд аялж байсан. Нүдээр үзэхэд байгалийн бүх өнгө холилдсон байдаг нь хамгийн тансаг. Би багийнхантайгаа уулнаас снөүбоардаар, дугуйгаар бууж байсан. Баян-Өлгий аймаг руу аялахад хүн зоны олон соёл нэг дор оршдог. Бидний эргэн тойрны 300 км-ээс шал өөр, өдөр болгон хотоос гараад мөнх цастай уул үзэхгүй шүү дээ. Заавал оргилд нь гарахгүй ч гэсэн маш гоё эрх чөлөө, маш гоё мэдрэмж өгдөг.

Алтай Таван Богд руу авирах гэж байгаа хүмүүстээ хэлэхэд:

Зуны улиралд явахад илүү тохиромжтой. Мөнх цастай уул болохоор цасны жавартай, сэрүүхэн таатай уур амьсгалтай. Авирахад төсөөлснөөс чанга, салхиар шуурах, цас орох, гэнэт халуун болох гээд 5, 6 цагийн хооронд бүх хувирлыг үзүүлсэн. Хүйтэн оргилд гарахад өөртөө зорилго тавих, биеэ бэлдэх, өмнө нь бага оргилд гарч бэлтгэл хийх, багийнхантайгаа хамт бэлтгэл хийх, анхан шатны багажтай харьцах сургалтад суух, өндөрт яаж хооллох, унтах зэргийг дадал болгох, мэргэжлийн хөтөчтэй явах хэрэгтэй. Өнөөдөр шийдээд маргааш шууд авирна гэхэд хүндрэлтэй. Өндрийн нөлөө, дотор муухайрах, толгой эргэх, үзэгдэх орчин бүрсийх зэрэг нөлөөллүүдэд бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Аялал бол амралт байдаггүй. Хэцүү талыг нь бодохгүйгээр өөрийгөө юу таних, юу үзэх гэдэг талаас харвал өөрийгөө танина. Заавал спортоор хичээллэдэг авирдаг байх шаардлагагүй. Өөрийгөө сорих хэрэгтэй. Аяллаас танд ядралт үлдэхгүй, гоё дурсамж л үлдэнэ. Өөрийнхөө түүхийг хүнд ярихад бахархам түүх бүтээхэд тусалдаг. Өөрийгөө сорьж байгаа болохоор дараагийн аялалд суралцах боломж болдог. Баян Өлгийд шашин соёл өөр хүмүүс болохоор хүндэтгэж авч үзээрэй. Усыг нь ууж байгаа болохоор ёсыг нь дагаарай, хог битгий хаяарай, авч явах зүйлээс зураг, үлдэх зүйлээс хөлийн мөр үлдээхийг л баримтлаарай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.