Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн цомын тэмцээнд Ази тивийг төлөөлүүлэхээр Монголын оюутны 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багийг нэр дэвшүүлжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын оюутны 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй, эрэгтэй багуудыг Ази тивийг төлөөлөн 2022 оны аравдугаар сард Турк улсад болох Дэлхийн цомын төлөө тэмцээнд оролцуулахаар Ази тивийн оюутны холбооноос нэрийг дэвшүүлээд байна.

Тус тэмцээнд дэлхийн шилдэг 12 оюутны баг тамирчид эмэгтэй, эрэгтэй ангилалд өрсөлдөнө. Тив бүрийн тэмцээн амжилттай оролцон, чансаа өндөр байгаа Монгол Улсын багууд ийнхүү сонгогдох шалтгаан болжээ.

Азийн шилдгүүд болох БНХАУ болон Тайваны багууд коронавирусийн халдварт цар тахлын хорио цээрийн улмаас энэхүү тэмцээнд оролцож чадахгүйд хүрч байгаа юм.

Монголын оюутны эрэгтэй баг 2017 оны дэлхийн аварга, 2016 оны тэмцээний мөнгөн медальтай билээ хэмээн Монголын Оюутны Спортын Холбооноос мэдээлэв.

зураг
 
Монголын Оюутны Спортын Холбоо хуудсаас авав