Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийг 800 метрээр тогтоодог ч газар олголтоос үүдэн өнгөн хөрс бохирдож байна

П.Зоригт, IKON.MN
2022 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсийг гүний худгаас 500 метр, эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийг 800 метрт тогтоосон байдаг.

Гэвч замбараагүй газар олголт хийж, байшин барилга барьснаас үүдэн газрын өнгөн хөрс ихээр элэгдэж, шатах тослох материалаар бохирдож байгаа талаар Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газраас мэдээллээ.

Тухайлбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Нийслэлийн Засаг Даргын (НЗД) 2014 оны А/234 захирамжаар 973 га газар эзэмшдэг. Үүний 183 га талбайд ерөнхий төлөвлөгөө гарч ногоон байгууламж тохижилтын ажлыг хийжээ. Тус талбайд гүний 60 худаг, насос станц, 500-6,000 метр куб багтаамжтай дөрвөн ширхэг усан сан, цэвэр усны цуглуулах 22 километр шугам хоолой байршдаг аж.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/530 тоот захирамжтай Мөнгөн цахиурт ХХК-ийн эзэмшил 4,900 метр квадрат газарт баригдсан орон сууцны барилга нь гүний №38 худгаас 44 метрийн зайд ойрхон байна.

Түүнчлэн гүний №10 худгаас 40 метрийн зайд “Шинэ 100 айл” ХХК-ийн үйлчилгээний барилга баригдсан байгаа зэрэг нь ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд тулгамдаж буй асуудлын нэг болж байна.

зураг
 
Ус сувгийн удирдах газар