Монгол Улсыг БНСУ-д сурталчлах “Монголын аялал жуулчлалын форум” өнөөдөр Сөүл хотноо болж байна.
Форумыг нээж, Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх Ж.Оюунбаатар, МАЖХ-ны дэд Ерөнхийлөгч С.Амгаланбат, МИАТ ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир нар үг хэллээ.
БОАЖЯ, НАЖГ, МАЖХ хамтран зохион байгуулж буй энэхүү форумд Зам тээврийн яамны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяа, ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан, Монголын аялал жуулчлалын 10 гаруй компани, Солонгосын 60 орчим компанийн төлөөлөл оролцож байна. Форумыг МИАТ ХК, Говь ХК дэмжин ажиллаж байна.
Форумд “Монголын аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, аяллын бүтээгдэхүүн”, мөн Монголын аялал жуулчлалын талаарх түгээмэл асуултуудын талаарх илтгэлүүд тавигдах юм.
Монгол Улсыг сурталчлах “Монголын аялал жуулчлалын форум” 5 дугаар сарын 17-нд Токио хотноо, 19-ний өдөр Пусан болон Осакад тус тус зохион байгуулагдана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!