Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Эмч, ажилтнуудынх нь харьцаа хандлагын тухай гомдол гарсан эмнэлгийн удирдлагуудад тодорхой үүрэг даалгавар өгсөн"

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд ирсэн эрүүл мэндийн салбартай холбоотой санал, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Эрүүл Мэндийн Яам /ЭМЯ/-ны удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

"ЭМЯ сар бүрийн дөрөв дэх долоо хоногт иргэдийн гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэл хийнэ"

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд ирсэн санал гомдлын гуравдугаарт эрүүл мэндийн салбартай холбоотой асуудал бичигдэж байна. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн салбарын гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар болон тулгамдаж буй асуудлын талаар ЭМЯ сар болгоны дөрөв дэх долоо хоногт мэдээлэл хийнэ” гэдгийг онцлов.

Үргэлжлүүлэн “Дээрх төвөөр эрүүл мэндийн яамны харьяа 11 байгууллага  иргэдийн санал гомдлыг шууд хүлээн авч шийдвэрлэж байна.

Үүнд,

  1. Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг
  2. Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг
  3. Улсын гуравдугаар төв эмнэлэг
  4. Эрүүл мэндийн яам,
  5. Гэмтэл согог судлалын үндэсний төв
  6. Халдварт өвчин судлалын үндэсний төв
  7. Өргөө амаржих газар
  8. Хүрээ амаржих газар
  9. Амгалан амаржих газар
  10. Хавдар судлалын үндэсний төв
  11. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв багтаж байна.

Дөрөвдүгээр сард 11-11 төвд эрүүл мэндийн салбартай холбоотой нийт 238 иргэн хандаж, өргөдөл гомдол өгсөн байна. Үүнээс 233-ыг нь хуулийн хугацаанд шийдвэрлэжээ.

Өнөөдрийн байдлаар дөрөвдүгээр сарын өргөдөл гомдлын шийдвэрлэлт 97.2 хувьтай байгаа юм.

Салбарын асуудлаар хандсан өргөдлийн

  • 77.7 хувь гомдол,
  • 7.3 хувь нь санал,
  • 4.3 хувь нь хүсэлт,
  • 10.7 хувь нь талархалт байв.
    зураг
     

Гомдлыг дотор нь ангилбал нийт есөн байгууллагад харьяалагдсан байгаа тул бид яагаад тухайн байгууллагад иргэд гомдол гаргах болсныг тодорхойлж, гомдол гаргасан иргэдэд шуурхай хүргэн ажиллаж байгаа.

Ер нь нийт гомдол санал цөөн тооны эрүүл мэндийн байгууллагад гарч байгаа нь харагдаж буй. Иймд тухайн байгууллагатай бид тулж ажилласнаас иргэдэд үзүүлж байгаа дутагдлыг арилгаж, цааш гарахгүй байх тал дээр нь ажиллах бүрэн боломжтой.

Шийдвэрлэсэн гомдлыг агуулгаар нь авч үзвэл

  • 52.8 хувь нь эмчилгээ үйлчилгээтэй холбоотой,
  • 23.8 хувь нь эмнэлэгт уаг авахад хүндрэлтэ байгаа тухай,
  • 6.4 хувь нь эмч, ажилчдын харилцаа хандлагатай холбоотой байгаа бол үлдсэн 17.6 хувь бусад асуудлаар ханджээ.

Эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой гомдлыг дотор нь ангилбал

  • 56.9 хувь нь эмнэлгийн үйлчилгээ авахад хүндрэлтэй,
  • 13 хувь нь хүүхдийн эрт илрүүлэгтэй холбоотой
  • 7.3 хувь нь Эрүүл мэндийн хуудасны үнэ нэмэгдсэн
  • 6.5 хувь нь ПГУ шинжилгээ төлбөртэй
  • 4.9 хувь нь 13А маягт ойлгомжгүй
  • 2.4 хувь нь эмнэлгийн тоног төхөөрөмж муу
  • 2.4 хувь нь сувиллын газрын ор, хоногийн тоо бага байна
  • 1.6 хувь нь хөнгөлөлттэй эмийн нэр төрөл цөөн байгаа гэж ханджээ.
    зураг
     

Эмнэлэгт цаг авах тухайд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 1800-0119 болон ЭМЯ-ны 323002 дугаарын утас авахгүй байгаа талаар иргэд санал хүсэлтээ илэрхийлсэн байна. Бид сайжруулах талаарх холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгч ажилласан.

Эмч ажилтнуудын харьцаа хандлагын тухайд гомдол гарсан эмнэлгүүдийн удирдлагуудад энэ талаар тодорхой үүрэг даалгавар өгсөн" хэмээн ярилаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.moh.gov.mn/videos/511145280645926