Дэлхийн 32 оронд амьдарч байгаа хүүхдүүд Монгол хэл, соёлоо Монгол, Англи, Герман, Япон, Солонгос хэлний орчуулгатайгаар цахимаар амжилттай сурч байна.
Хүссэн газраасаа онлайнаар холбогдон мэргэжлийн багшаар эх хэлээ заалгаж, үе тэнгийн найзуудтай болж, Монголоороо унших, бичих, ярих чадвараа богино хугацаанд сайжруулах боломжийг “Унага” онлайн сургалтын төв олгож байгаа юм.
Гадаадад амьдарч байгаа хүүхдүүдэд тусгайлан зориулсан хичээлийн хөтөлбөр, материалыг өөрсдөө боловсруулан онлайн орчинд ажиллах чадвартай 30 гаруй багш нарыг бэлтгэн дэлхийн хүүхдүүдээ хос хэлтэй болгох их үйлсийг тэд амжилттай үргэлжлүүлж байна.
Өнгөрсөн сард “Унага”-ынхан 2 жилийн ойгоо тэмдэглэсэн бөгөөд энэ хугацаанд гадаадад амьдарч байгаа 2500 гаруй хүүхдүүд болон гадаад хүмүүст Монгол хэл, соёлоо зааж сургасан гэсэн.
Тус сургалтын төв нь Монгол хэлний 7 түвшний сургалттай учраас хүүхдүүд нь түвшин ахиж, үргэлжлүүлэн тогтмол суралцаж явдаг нь Монгол хэлнийхээ суурийг сайн тавих хамгийн том давуу тал болдог юм билээ.
Гадаадад амьдарч байгаа бүх насны хүүхдүүд “Унага”-ын хичээлд хамрагдах боломжтой бөгөөд та дараах албан ёсны фэйсбүүкээр нь хэдэн ч цагт хамаагүй холбогдон мэдээлэл авах боломжтой.
ФЭЙСБҮҮК ХУУДАС: www.facebook.com/unaga.online.surgalt
УТАСНЫ ДУГААР: +976 8508-7888
ХОС ХЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙГ ХАМТДАА БЭЛДЭЦГЭЭЕ!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!