ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/11-НД НИЙТЛЭГДСЭН
ТАНИЛЦ: Сурагчдын улсын шалгалтын ХУВААРЬ
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
2021-2022 оны хичээлийн жилийн улсын шалгалтын товыг Боловсролын Үнэлгээний Төвөөс танилцууллаа.
Энэ хичээлийн жилийн бүтцэд
- бага ангийнхан зургаадугаар сарын 3-нд хичээллээд амрах бол
- дунд, ахлах ангийнхан 10-нд хичээллээд, дараагийн долоо хоногт нь шалгалтаа өгөхөөр хуваарилсан байгаа юм.
Улсын шалгалтад тав, ес, 12 дугаар ангийн сурагчид болон МСҮТ-ийн суралцагчид хамрагдана. Тухайлбал, тавдугаар ангийн сурагчид Математик, Монгол хэл, Хүн ба байгаль хичээлээр мэдлэгээ шалгуулах бөгөөд нэг шалгалтын үргэлжлэх хугацаа 60 минут байх юм.
Улсын шалгалтын хуваарь:
1
2
3
4
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
