ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/09-НД НИЙТЛЭГДСЭН
МИАТ ТӨХК-ийн Боинг 767-300 агаарын хөлөг зургаадугаар сараас Франкфурт руу долоо хоногт таван удаа шууд ниснэ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Улаанбаатар-Франкфурт чиглэлд зургаадугаар сараас эхлэн долоо хоногт таван удаа нислэг үйлдэхээр болсныг МИАТ ТӨХК-аас мэдэгдлээ.
Тодруулбал, Даваа, Мягмар, Лхагва, Баасан, Бямба гарагт Боинг 767-300 агаарын хөлгөөр зогсолтгүй шууд нисэхээр болсон байна.
Эргэн сануулахад, Засгийн газрын тавдугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар Франкфуртийн чиглэлийн нислэгийг нэмэгдүүлж, МИАТ ТӨХК-д татаас өгөхөөр шийдвэрлэсэн билээ.
Франкфурт руу нисэх хуваарь:
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
