Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “И-Монгол” академийн хамтарсан баг 2022 оны 05 дугаар сарын 02-08-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллаж, нутгийн захиргааны 12 байгууллагын 31 үйлчилгээг цахимжуулж, “e-mongolia” системд нэгтгэлээ.
Тодруулбал,
Түүнчлэн цахим үйлчилгээг аймаг сумдад хариуцан явуулах мэргэжилтнүүдийг чадавхжуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажиллахын зэрэгцээ Баруун бүсийн худалдааны төвд ажиллаж, “e-mongolia”-г ашиглаж, төрийн үйлчилгээг цахимаар авах заавар, зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Баянхонгор аймгийн ИТХ, Засаг дарга түүний тамгын газраас ард иргэдэд аливаа үйлчилгээг шуурхай, хялбар аргаар тэгш хүртээмжтэй хүргэх бодлогын хүрээндээ төрийн үйлчилгээг цогцоор нь цахимжуулахаар “Дижитал Баянхонгор” арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Баянхонгор аймгийн нутгийн захиргааны үйлчилгээ цахимжсанаар, “e-mongolia” системд нийт 14 аймгийн 894 үйлчилгээ нэгтгэгдээд байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!