Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Мэргэшсэн нягтлан бодогчид “Дэлхийн түвшний менежер” хөтөлбөрт суралцах боломж бүрдлээ

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 5 сарын 5
Сурталчилгаа

Английн “Global Growth Institute”-ийн WORLD CLASS MANAGER олон улсын хөтөлбөрт мэргэшсэн нягтлан бодогчид суралцаж, цаашид мэргэжлийн хүрээнд шаардагдаж буй зөөлөн ур чадваруудыг системтэйгээр эзэмших боломж бүрдлээ.

Гүрэн Академи нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт /ММНБИ/-тэй хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Ингэснээр тус институтийн гишүүдэд Гүрэн академийн “Дэлхийн түвшний менежер” хөтөлбөрт багтсан Европын CPD сертификаттай зөөлөн ур чадварын 12 модуль хичээлийг онцгой нөхцөлтэйгөөр судлах боломжийг олгож байна.

зураг
 

Технологийн хурдацтай хөгжлийн тэсрэлт нь нягтлан бодогчдын гар ажиллагаа, тооцоолол хийхэд зарцуулдаг цагийг үлэмж багасгаж, автоматжуулж байна. Үүнийг дагаад ажил олгогч, гүйцэтгэх удирдлагын багт хамаарагддаг нягтлан бодогч, санхүүгийн мэргэжилтнүүд илүү стратегийн түвшинд төлөвлөж, шийдвэр гаргах хэмжээнд оролцоо нь өсөж байгааг ММНБИ-ийн сүүлийн үеийн судалгаа, асуулгууд харуулж буй.

“Мэргэшсэн нягтлан бодогчид нь байгууллагын үйл ажиллагааны бүхий л шатанд үнэ цэнтэйгээр оролцож зөвлөдөг стратегийн түвшний зөвлөх партнер байдаг. Энэхүү түвшинд хүрэхийн тулд ММНБИ-ийн гишүүд мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх үүрэгтэй. Сүүлийн үеийн мэргэжлийн чиг хандлагын хувьд, мэргэшсэн нягтлан бодогчдоос харилцаа манлайлал, бусад зөөлөн ур чадварыг илүү шаардах болсон учраас Гүрэн академийн дэлхийн түвшний хөтөлбөрийг Мэргэжлийн тасралтгүй хөгжлийн сургалтын нэг хэсэг болгож гишүүддээ санал болгож байна.” хэмээн ММНБИ-ийн гүйцэтгэх захирал Р.Номинчимэг онцолж, цаашид ч сайн сургалтын хөтөлбөртэй байгууллагуудтай нээлттэй хамтарч ажиллахаа илэрхийллээ.

“Бид бүхнийг мэдэгч биш, харин маш сайн суралцдаг, сурснаа хэрэгжүүлж эргэн тойрондоо нөлөөлж чаддаг тийм л мэргэжилтнүүдийг бэлдэхэд чиглэдэг. Дэлхийн түвшний менежер” хөтөлбөр нь дэлхийн аль ч оронд очоод ажиллахад шаардагдах менежерийн ур чадваруудыг агуулж чадсан” хэмээн Гүрэн академийн захирал, үүсгэн байгуулагч Б.Даваасүрэн тайлбарлалаа.

Дэлхийн түвшний менежер-1 хөтөлбөр дараах 12 модуль хичээлээс бүрдэж байна.

  1. 21-р зууны менежер
  2. Зорилгоо тодорхойлох нь
  3. Урам зориг түгээх нь
  4. Цаг төлөвлөлт
  5. Харилцааны ур чадвараа сайжруулах
  6. Сайн хурал, сайн үр дүн
  7. Хэрэглэгчээ ойлгох нь
  8. Шилдэг баг байгуулах нь
  9. Өөрийгөө хөгжүүлэх нь, багаа хөгжүүлэх нь
  10. Удирдлагатайгаа харьцах
  11. Илтгэх урлаг
  12. Стратегийн удирдагч болох нь

Хэрвээ Та Мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн гишүүн бол бидэнтэй холбогдож  хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Утас: 77071797, 89090890

Facebook: Gurun Academy

Facebook: Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.