Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь Монгол Улсын төсвийн баримт бичиг, төсөлд дүн шинжилгээ хийж зөвлөх үйлчилгээ үзүүлэх судлаачдыг судалгааны саналаа ирүүлэхийг урьж байна. Энэхүү зөвлөх үйлчилгээтэй холбоотой Ажлын даалгаврын дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.
Зөвлөхөд тавигдах шаардлага
- Эдийн засаг, төсөв, санхүү, бизнесийн удирдлагын мэргэжилтэй байх;
- Улсын төсвийн чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай байх;
- Судалгаа хийхээр сонгосон сэдвээр суурь судалгаа хийсэн байх;
- Зөвлөх нь сонгон авсан сэдвээр хараат бусаар судалгаа хийхэд аливаа ашиг сонирхлын зөрчилгүй буюу нийтийн ашиг сонирхлын үүднээс судалгаа, шинжилгээ хийх эрмэлзэлтэй байх;
- Зөвлөх нь судалгааны дүнг нийтэд хүргэх, бодлогын нөлөөллийн үйл ажиллагаанд оролцох боломжтой байх.
Судалгааны төслийн баримт бичиг
- Судалгааны төслийн санал (ННФ-ын маягт, зааврын дагуу боловсруулна. Маягтыг эндээс авна уу)
- Хуулийн этгээд бол байгууллагын танилцуулга, гэрчилгээний хуулбар
- Зөвлөхийн/Багийн гишүүдийн мэргэжил, ажлын туршлага, ур чадварын мэдээлэл
- Өмнө хийсэн судалгааны бүтээлийн жагсаалт, цахим холбоос (шаардлагатай тохиолдолд хэвлэмэл хувийг авна)
Дээр дурдсан төслийн баримт бичгийг 2022 оны 5-р сарын 16-ны 17.00 цагаас өмнө undarmaa@forum.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!