Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурлыг тавдугаар сарын 12-нд хаалттай явуулахаар товложээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд явагдсан байна.

Урьдчилсан хэлэлцүүлгээс Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурлыг 2022 оны тавдугаар сарын 12-нд хийх шийдвэр гарчээ.

Энэ талаар "Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг хаалттай явуулах, гэрч оролцуулах хүсэлт гаргасан. Шүүхээс дээрх хүсэлтүүдийг хангаж, нэр бүхий гэрч нарыг оролцуулах, шүүх хуралдааныг хаалттай явуулахаар шийдвэрлэж, шүүх хуралдааныг 2022 оны тавдугаар сарын 12-нд хийхээр товлосон гэсэн мэдээллийг өмгөөлөгч Т.Санчирбал өглөө.

Өнөөдөр болсон урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралд Н.Түвшинбаяр оролцсон байна.

Мэдээллийг NTV шууд дамжуулан хүргэв.