Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

САЙХАН МЭДЭЭ: "Sweet Kitchen"-ийхэн шагналаа сайн үйлсэд зориулахаар боллоо

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Мэдээллийн Сайтуудын Ассоциациас зохион байгуулсан “Online Media Awards 2013” шилдгүүдийг тодруулах арга хэмжээ өчигдөр боллоо.

1.    Оны Шилдэг сайт

2.    Оны Шилдэг нийтлэлийн бодлогoтой сайт

3.    Дебьют сайт

4.    Оны Шилдэг төрөлжсөн сайт

5.    Оны Шилдэг орон нутгийн сайт

6.    Оны Шилдэг төрийн байгууллагын сайт

7.    Оны Шилдэг блог

8.    Оны Шилдэг жиргээч

9.    Оны Шилдэг facebook page&group

10.  Youtube Хамгийн их үзсэн видео

11.  Сайтаар хамгийн их бичигдсэн хүн гэсэн 11 номинацид шилдгүүдийн тодруулсан юм.

Энэ дундаас “Оны Шилдэг facebook page&group”-ийн эзнээр "Sweet Kitchen" групп шалгарч, дурсгалын цом авсан бөгөөд "Unitel" компани "Galaxy S4" гар утас дагалдуулжээ.

Тэгвэл энэхүү утсыг "Sweet Kitchen" группийнхэн дуудлага худалдаагаар оруулж, олсон мөнгөө дөрвөн настай н.Мөнх-Орших хүүд хандивлахаар боллоо.

н.Мөнх-Орших хүү нь хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд нуруу нугасны гэмтэлтэй гэсэн оноштой. Тархиндаа гуурстай. Одоогийн байдлаар Физик эмчилгээ бариа засалд явснаар бие нь бага багаар мэдээ орж сайжиран мөлхөж эхлээд байгаа юм.

Бариа заслын эмчилгээнд сард таван удаа явахад 175000 төгрөг бөгөөд дор хаяж 10 курс явах шаардлагатай байгаа билээ.