Өнөөдөр мэдээллийн технологийн хөгжлийн үрээр нийгэм асар хурдтай өөрчлөгдөж, бизнесүүд хэрэглэгч төвт, тогтвортой хөгжлийн зорилтыг хангасан бизнес загварт шилжиж байна. Хэрэглэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлэл авах, худалдан авах эсэх шийдвэр гаргалт дижитал орчинд явагдах болжээ. Иймээс ч бизнесүүд дижитал шилжилтэд эрчимтэй нэгдэж, үйл ажиллагаандаа процессын автоматжуулалтыг эрчимтэйгээр хийж байна.
Бизнесүүдийн хувьд дижиталчлалыг хэрэглэгчтэй харилцдаг процессууд буюу захиалга хүлээн авах, борлуулалт, маркетинг, дуудлагын төвийг автоматжуулахаас эхэлбэл оновчтой.
ЖДААН-д маш бага өртгөөр Contact Center, CRM нэвтрүүлэх бүрэн боломжтой. Үүний бодит бөгөөд анхдагч жишээ нь “CRM нэвтрүүлэх замаар хэрэглэгчийн харилцааг дижиталчлах” EBRD тэтгэлэгт багцын төсөл болж байна.
Хэдхэн жилийн өмнө CRM нэвтрүүлэх, хэрэглэгчийн төвтэй болохын тулд дор хаяж 200 гаруй сая төгрөг зарцуулж хийгддэг нүсэр ажил байв.
Тэгвэл өнөөдөр, нэг талаас глобал олон сая хэрэглэгчтэй платформ системүүд хэрэглэгчийн тоо нэмэгдэхийн хэрээр зардал нь буурч, үйлчилгээний үнэ, нөхцөл уян хатан болсоор байна.
Нөгөө талаас ЖДААН-г чадваржихад дэмжлэг, хөрөнгө оруулалтын санхүүжилт олгодог байгууллагуудын ачаар зардал хуваагдаж, өртөг багасах боломж бүрджээ.
Ялангуяа, EBRD нь жижиг дунд бизнесүүдэд менежментийн зөвлөх үйлчилгээг авахад тэтгэлэг олгосноор Монголын компаниуд тэлэх, хөгжихөд үлэмж хувь нэмэр оруулсаар ирсэн.
Энэ удаагийн “CRM нэвтрүүлэх замаар хэрэглэгчийн харилцааг дижиталчлах” төсөлд жижиг, дунд 5 ААН хамрагдаж байгаа бөгөөд EBRD нь 90% тэтгэлгийг олгож байгаа юм.
Жижиг, дунд, том ямар ч байгууллага Contact Center, CRM-г багахан зардлаар, үр өгөөжтэй нэвтрүүлж болох энэхүү шийдлийг гаргасан байгууллага бол SabaX: Digital Experience юм.
Эс Эй Би Эй (www.sabax.mn) бол CX(Customer Experience), CRM(Customer Relationship Management), Contac/Call Center мэргэжлийн үйлчилгээний байгууллага. Монголын хамгийн том ба хамгийн олон хэрэглэгчтэй дуудлагын төвүүдийг суурилуулсан, мөн одоо өвөрмөц бизнес загвартай буюу дундын дуудлагын төвийн үйлчилгээг бий болгон 15 гаруй байгууллага, цогц шийдэл бүхий СС+CRM системийг 30 гаруй байгууллагуудад хүргээд байна.
Холбоо барих: 76005599
FB page: SabaX