Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

Танилтай хүн талын чинээ | BNI – Бизнесийн хүрээллээ тэл

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 4 сарын 25
Сурталчилгаа
зураг
 

Танилгүй хүний ажил бүтдэггүй биш, харин сайн чанартай бизнес хийж байгаа үед хүмүүс таны бараа бүтээгдэхүүн үйлчилгээг сонгодог. Одоо үед танил юм чинь гээд хэн ч муу бүтээгдэхүүн үйлчилгээ авахыг хүсэхгүй, бас хэн ч муу бизнесийг хүнд цааш нь санал болгож сурталчлахгүй. Сайн чанарыг хүмүүс ам дамжуулан ярьдаг, хүнд санал болгоход ч нүүр бардам урамтай байдаг. Танилтай бол талын чинээ, танилын хүрээгээр л бизнес явагддаг гэх яриа бий. Нийт бизнес эрхлэгчдийн 82 хувь нь бизнесийнхээ шинэ үүсвэрийг реферал буюу бизнес холбоосоор дамжуулан бий болгодог гэх судалгаа байдаг аж. Тэгвэл зөв, сайн, чанартай бизнесүүд бие биеэ дэмжих, түншлэн ажиллах, нэг нэгээ хэрэгтэй хүмүүстэй холбож өгөх рефералын системийг цэгцтэй байдлаар хэрэгжүүлэх бизнес нетворк Монголд албан ёсоор “BNI Mongolia” нэртэй орж иржээ.


BNI буюу Business Network International байгууллага нь дэлхий даяар 285 мянган бизнес эрхлэгч гишүүнтэй 76 улсад 36 жилийн турш үйл ажиллагаа явуулж буй хамгийн хүчирхэг мэргэжлийн нетворк юм.

2022 оны 4 сарын 22-ны өдрийн нээлтийн үеэр Монгол улсад BNI “Silkroad” Chapter буюу анхны салбар албан ёсоор батламжлагдав.

зураг
 
Үүсгэн байгуулагч Э.Чинзориг “BNI” байгууллагын Монгол дахь үйл ажиллагааг албар ёсоор нээв

Энэхүү нэтворкод нэгдсэнээр Монголын бизнесүүд олон улсын зах зээлд бизнесээ өргөжүүлэх үүд хаалга нээгдэж байгааг бэлгэшээн торгоны зам гэдэг нэр өгсөн байна. Жижиг дунд бизнес эрхэлдэг 30 залуус нэгдэж салбар байгууллагын хурлаа хийж, нээлтийн ажиллагаанд олон бизнес эрхлэгчид уригджээ. “Өгдөг хүн өөдөлдөг” гэсэн уриатай залуус хурлын үеэр өөрийн бизнесийг маш хурдан хугацаанд буюу 30-хан секундийн дотор товч тодорхой танилцуулж, ямар байдлаар яаж хамтарч болох, юу хайж байгаа тухайгаа ч хэлээд амжив.

зураг
 
BNI “Silkroad” салбарын Ерөнхийлөгч М.Болод өөрийн бизнесийг танилцуулж, реферал хийж байна. BNI-ын гишүүд бизнесээ 30 секундын дотор танилцуулдаг онцлогтой.

BNI байгууллага нь салбар бүрдээ бизнесийн салбар тус бүрийг төлөөлөх нэг л гишүүн авдаг гэдгээрээ онцлог. Ингэснээр гишүүн тус бүр тухайн салбар дотроо өрсөлдөөнгүйгээр бусад гишүүддээ өөрсдийн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг санал болгоно. Гишүүд долоо хоногт нэг удаа өглөө эрт уулзахдаа тогтсон форматын дагуу өөрсдийн хайж байгаа бизнесийн боломжууд болон хэрэгтэй рефералуудынхаа талаар бусад гишүүдтэй хуваалцдаг. Эдгээр уулзалтдаа бизнесийн төлөөллүүдийг урьж авчирдаг ба гишүүдтэйгээ танилцуулж, хамтран ажиллах боломжуудыг ярилцдаг.

зураг
 
BNI “Silkroad” салбарын удирдлагын багийн танилцуулга

BNI байгууллагыг Монголд оруулж ирэхээр гурван жил зүтгэх үеэрээ Үүсгэн байгуулагч Э.Чинзориг тус байгууллагын олон улсын хэд хэдэн хуралд суусан ба бизнесүүд хоорондоо маш үр дүнтэйгээр танилцаж, хамтран ажиллах талаар ярилцаж, бүр цаашлаад гэрээгээ зуралцаад буцдаг талаар онцоллоо. Тун удахгүй Сингапур улсад олон улсын томоохон арга хэмжээ зохиогдох ба анхны салбарт элссэн бизнес эрхлэгчдэд олон улсад үйл ажиллагаагаа нэвтрүүлэх маш олон бодитой боломжууд бий болох юм.

зураг
 

Түүнчлэн, 2-р салбарын үндсэн гишүүд аль хэдийнээ бүрдэж эхэлсэн гэнэ. “Silkroad” салбар байгууллага хүний нөөц, компанийн хуулийн үйлчилгээ, вэб хөгжүүлэлт, нягтлан бодох бүртгэл, катеринг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнесүүдийг хайж байгаа тухайгаа зарлав.

Уригдан ирсэн зочдоос “Бурамхан” компанийн захирал эмэгтэй сэтгэгдлээ хуваалцахдаа: бизнес хийж буй хүнд урдах ажлаа уйгагүй зүтгэж хийхээс өөр зав бараг л олддоггүй, харин ийм зохион байгуулалттай, эртэч, бодит үр дүн авчирдаг нетворкийг их сонирхож байгаа тухайгаа дурдав.

Та хэнийг таньдаг байх нь чухал биш, бие биеэ хэр сайн мэдэх вэ гэдэг л чухал гэсэн эшлэлээр үйл ажиллагааг өндөрлөв.

зураг
 

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ. BNI – Бизнесийн хүрээллээ тэл.

зураг
 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Утас: 75096666
Facebook: BNIMongolia
www.bni.com

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.