Хуш модны самрын ашиглалт хамгаалалт, менежментийг боловсруулах чиглэлээр зөвлөгөөн зохион байгуулжээ. Тус зөвлөгөөнд Экологийн цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын газар болон бусад холбогдох байгууллагууд санал солилцов. Тодруулбал, хууль эрх зүйн орчин, зүй зохистой ашиглалт, хяналт шалгалтыг хэрхэн сайжруулах, хуш модны самрыг түүж бэлтгэхийг хориглох эсэх, нөхөн сэргээх болон бусад асуудлын хүрээнд хэлэлцсэн байна.
Дээрх зөвлөгөөнөөс хуш модны самрыг урт хугацаагаар хориглохоос илүүтэйгээр хамгаалах, хяналт тавих менежментийг сайжруулах болон “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-д өөрчлөлт оруулах санал зөвлөмжийг тус тус гаргав. Түүнчлэн дараах санал, зөвлөмжийг тусгасан байна. Үүнд:
Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!