Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд өнөөдөр "Татварын ёс зүй" уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
Үүнд Татварын Ерөнхий Газар, Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг, МҮХАҮТ-ын гишүүн аж ахуйн нэгжүүд болон нийт 100 гаруй бизнес эрхлэгч нарын төлөөлөл оролцож, Татварын Ёс Зүйтэй Бизнес Эрхлэхүйг Төлөвшүүлье манлайлалд нэгдэхээ илэрхийлсэн юм.
Энэ үеэр орон сууц худалдан авсны болон оюутны сургалтын төлбөрийн буцаалтыг хэзээ олгох талаар Татварын ерөнхий газрын Орлогын хяналт, буцаан олголтын хэлтсийн дарга Д.Тунгалагаас тодруулахад "2022 онд 53 мянган иргэнд 52 тэрбум төгрөгийг буцааж олгохоор байгаа. Татвар төлөгчдөөсөө тайлангаа хүлээн авч, баталгаажуулсан.
Одоогоор Төрийн санд санхүүжилтээ үүсгэж байна. Энэ сардаа багтаан иргэдэд олгох юм. Өмнөх онд 50.3 тэрбум төгрөгийг буцаан олголтоор өгч байсан бол энэ онд өссөн" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!