Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Болортуяа: Монгол Улс Украинд 200,000 ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Тус хурлаар, олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцсэн юм.

ШУУД ҮЗЭХ:
https://www.facebook.com/iKonNews/videos/3187281144883090

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "ОХУ, Украинд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Украин улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэр гарлаа.

Тодруулбал, Засгийн газрын нөөц хөрөнгөөс Украин улсад 200,000 ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо.

Ингэхдээ НҮБ-ын тусламжийн сангаар дамжуулж 150,000 ам.доллар, Улаан загалмай нийгэмлэг болон Улаан хавирган сар нийгэмлэгийн холбоогоор дамжуулж 50,000 ам.долларын хүмүүнлэгийн тусламжийг Засгийн газар нөөц сангаасаа гаргахаар шийдвэрлэсэн.

Түүнээс гадна, өнөөдрийн хурлаар олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж УИХ-д өргөн барихыг дэмжлээ.

Мөн төр, хувийн хэвшлийн талаарх хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж үзлээ" хэмээв.