“Глобал Номадик Продактс” ХХК нь 2017 онд үүсгэн байгуулагдсан, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, гадаад ба дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний компаниудын нэг юм.
Тус компани нь сүүлийн 4 жилийн хугацаанд Япон, АНУ, ОХУ зэрэг улсуудад сүү, сүүн бүтээгдэхүүний экспорт байнга хийж байгаа ба Монгол улсаас сүү, сүүн бүтээгдэхүүнийг хамгийн их хэмжээтэй экспортолж валют улсдаа оруулж байгаа уул уурхайн бус экспортлогч хөдөө аж ахуйн салбарын компани гэдгээрээ онцлогтой.
Сарлагийн бүс нутаг болох Архангай аймгийн Хангай, Цахир, Тариат сумуудад байрлах өөрийн сүү боловсруулах үйлдвэртээ 300 гаруй малчдаас 100 хувь цэвэр сарлагийн сүүг хүлээн авч “САРЛАГ ШАР ТОС” нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд нийлүүлж байна. Алслагдсан хөдөө орон нутгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж, ашиглалтгүй байгаа нөөц, түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Сум орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж, малчдын амьжиргааг дэмжин тогтмол орлоготой болгохын зэрэгцээ 80 орчим ажлын байрыг бий болгоод байна.
Өнгөрсөн 2021 оны хувьд Ковид-19 цар тахлын нөлөө болон цаг уурын нөхцөл байдлаас үүдэлтэй түүхий эдийн тасалдал, хомстол бий болж үндсэн түүхий эд болох сүүний үнэ 50 хувь өссөн, бусад туслах материалын үнэ нэмэгдсэн зэрэг нь үйлдвэрлэлийн тоо хэмжээ буурч нэгж бүтээгдэхүүний өртөг нэмэгдэх шалтгаалан болов. Үйлдвэрлэлийн нийт өртөг өссөн амаргүй сорилтын жил болж өнгөрсөн ч, цар тахлын нөлөө бүрэн арилаагүй тодорхойгүй нөхцөл байдал үргэлжилж байгаа энэ цаг үед “Глобал номадик продактс” ХХК нь өдөр бүр нэмэгдэж буй инфляцын эсрэг ажилчдынхаа амьжиргаа, орлогыг хамгаалах үүднээс цалингаа 20 орчим хувиар нэмэгдүүлсэн байна.
Монгол сарлагийн давуу тал онцлогийг таниулах замаар олон улсад Монгол бүтээгдэхүүнийг таниулахаар зорилт тавин ажиллаж байгаа нийгэм эдийн засгийн чухал ач холбогдолтой төсөл хэрэгжүүлэгч бөгөөд дотоодын зах зээлд гаргадаг САРЛАГ ШАР ТОС брэнд бүтээгдэхүүн нь дотоодын жижиглэн худалдааны зах зээлийн дийлэнх хувийг эзэлдэг, аль хэдийн байнгын хэрэглэгч, худалдан авагчидтай болсон. АНУ-ын Амазон сайт дээр зарагдаж буй сарлаг шар тос бүтээгдэхүүн нь хамгийн сайн борлуулалттай шар тосны тоонд ордог юм байна.
“САРЛАГ ШАР ТОС” брэнд бүтээгдэхүүн нь энэ оны 3 дугаар сард олон улсын PALEO FOUNDATION байгууллагаар баталгаажуулалт хийлгэн KETO, PALEO сертификатыг Монгол улсаас анх удаа авсан байна.
“Глобал номадик продактс” ХХК бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх чадварыг дээшлүүлж хэрэглэгчдийнхээ итгэлийг улам нэмэгдүүлсээр байна. Энэ нь Монголд сүүлийн үед кето дэглэм барьж турах, хооллолтын эрүүл зөв дэглэм хэрэгжүүлдэг хэрэглэгчдэд сайн мэдээ болж ээ.
Хэрэглэгчдийн хэрэглээний шаардлага, амталгааны мэдрэмж, зах зээлийн судалгаанд тулгуурлан бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг “САРМИСТАЙ ШАР ТОС” –оор нэмэгдүүлэн ажиллаж байгааг энэ ташрамд дуулгахад таатай байна.
“САРЛАГ ШАР ТОС” нь 100% цэвэр сарлагийн сүүнээс гаргаж авсан 99,8% тослогтой цэвэр тос юм. Мөн фосфор, кальци, витамин A, D, E, K, холестрол, байгалийн антиоксидант, омега 3, 6, 9, ханаагүй, ханасан тосны хүчил агуулдаг. Мөн сарлагийн шар тос нь эрдэс бодис, шим тэжээл, өөх тос, чухал амин дэм, ханасан, ханаагүй тосны хүчлүүдийн тэнцвэртэй агууламжаараа давуу талтай. Шар тос нь маш өндөр температурт (250C / 480F) халах чадвартай учир бусад тос шиг урвалд орж хорт бодис болон холестерин ялгаруулдаггүй онцлогтой.
Иймд ХАЙРТАЙ БҮХНИЙХЭЭ ТӨЛӨӨ САРЛАГИЙН ШАР ТОСЫГ хэрэглэхийг зөвлөж байна.
ДАРХЛААГ ТӨГС ДЭМЖИГЧ - ЭРҮҮЛ ХҮНС
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!