Мобиком Корпораци нь технологийн хамгийн шилдэг шийдэл болох дуудлагын чанарыг сайжруулах дэвшилтэт VoLTE технологийг Монголд анх удаа нэвтрүүллээ.
VoLTE нь 4G LTE өндөр хурдны өргөн зурвасын сүлжээгээр дамжуулан үүрэн холбооны дуудлагыг илүү чанартайгаар хийх боломж бүхий шинэ технологи юм. Өнөөдрийг хүртэл бид 2G, 3G сүлжээнд дуудлага хийж, 4G сүлжээг зөвхөн датандаа зориулан ашигладаг байсан бол VoLTE үйлчилгээ рүү шилжсэнээр 4G сүлжээнд дуудлага хийж, утсаар ярингаа 4G датаны хурд унахгүйгээр интернэтээ ашиглах боломж бүрдэж байна.
Бид энгийн дуудлага хийхэд дунджаар 3.5-4 секундэд нөгөө хүнтэйгээ холбогддог бол VoLTE-д шилжсэнээр ердөө 1-2 секундийн дотор холболт тогтоно.
2G, 3G сүлжээгээр дамжиж буй үед бид утасны цаанаас 300-3400 герц давтамжаар нөгөө хүнийхээ яриаг сонсдог бол VoLTE дуудлага хийх үед 50-14’000 герц хүртэлх давтамжийг хүлээн авна. Өөрөөр хэлбэл, та шивнэж ярих, чанга хөгжимтэй тоглолтын үеэр ярих үед ч таны дуу хоолойг утасны цаадах хүн яг хажууд байгаа мэт сонсох боломжтой юм.
Өмнө нь утсаар ярих үедээ интернэтэд холбогдоход дата хурд удааширдаг байсан бол та утсан дээрээ VoLTE тохиргоог хийснээр 4G сүлжээнд яриа хийнгээ 4G сүлжээгээр өндөр хурдны интернэтэд холбогдож чадна.
VoLTE-гээр дуудлага хийхэд батарей бага зарцуулах тул батарей ашиглалтад эерэг нөлөөтэй.
Мобиком Корпораци нь VoLTE үйлчилгээг Монгол орон даяар нэвтрүүлж байгаа бөгөөд Улаанбаатар дахь mymobi багцын хэрэглэгчид маань өнөөдрөөс эхлэн ашиглах боломжтой боллоо. Энэ ташрамд, бид орон нутагт тун удахгүй үйлчилгээгээ нэвтрүүлэх гэж байгааг мэдэгдэхэд таатай байна. Мобикомын хэрэглэгчдийн хувьд 4G сүлжээгээр дуудлага хийх үед 1 минутын ярианы тариф өөрчлөгдөхгүй бөгөөд дата хэрэглээний төлбөр тооцогдохгүй.
iPhone (биет сим): Settings-Cellular-Cellular Data Options-Voice & Data-VoLTE-On
iPhone (eSIM): Settings-Cellular-Cellular Data Options-Voice & Data-VoLTE-On
Samsung: Settings-Connections-Mobile Networks-VoLTE calls On
VoLTE: Дэргэд байгаа мэт HD дуудлага