Нэр бүхий оюутныг Монгол Улсын Их Сургуулиас хасах захирлын шийдвэр гарчээ
Нэр бүхий оюутныг Монгол Улсын Их Сургууль/МУИС/-аас хасах тухай захирлынх нь шийдвэр гарчээ.
Тодруулбал, хүмүүнлэг ёсны харилцааны хэм хэмжээг ноцтой зөрчсөн гэж үзэн Б.Ариунзаяаг МУИС-аас хасах санал гаргаж байгаагаа Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа энэ сарын 3-ны өдөр мэдэгдсэн.
Ингэх үндэслэлээ "Монгол Улсын Дээд боловсролын тухай хуулийн 6.2 дугаар зүйлд тухайн оюутан суралцагч нь сургуулийн дотоод дүрэм журамд заасан үүргийг биелүүлнэ. Мөн Дээд боловсролын тухай хуулийн 45.2-т сургуулийн дотоод журмыг хүндэтгэн сахина. МУИС-ийн дүрэмд суралцагч нь ёс зүй, эерэг зан үйлийг чандлан сахих, эрдмийн нэр хүндийг хүндэтгэх үүрэгтэй гэж заасан. Энэ заалтууд зөрчигдсөн" гэж тайлбарласан юм.
Саналыг сургуулийн удирдлагууд авч хэлэлцсэнээр МУИС-ийн захирлын шийдвэр гарч, Б.Ариунзаяаг оюутны тооноосоо хасаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
